Шинэ онд итгэгч хүнийхээ хувьд 7 талбар дээр өсөхөд тань тусалъя

622

Шинэ оны өмнө хүн бүрт шинээр бүхнийг эхлэх боломж олддог учраас хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтахдаа баяртай байдаг байх. Мараната үйлчлэл бол үг ба залбирлын үйлчлэл. Бидний хувьд таны 7 талын өсөлтөд туслах дараах сургалтуудыг 2022 онд санал болгож байна. 

Хүн бүр эдгээр 7 талбар дээр жигд өсөхөд анхаарвал түүний хувьд зарим хүмүүсийн хэлдэгээр амжилттай явна, харин биднийхээр хүн болсоны хэргийг бүтээж Бурханыг алдаршуулж амьдрах юм гэж ойлгож энэхүү бяцхан зөвлөгөөг шинэ оны өмнө өгье. 

 

ӨСӨХ ДОЛООН ТАЛБАР ба БИДНИЙ САНАЛ БОЛГОХ СУРГАЛТ

Бид зүгээр л өсөх хэрэгтэй гэсэн уриа лоозон бичихийг хүссэнгүй. Харин яаж тэлж өсөх талаар тодорхой бодитой Библийн үндэслэлтэй сургалтуудыг танд санал болгох болно. 

1. ЭРҮҮЛ МЭНД

Зөвхөн цар тахлын үед ч биш ер нь ямар ч цаг үед хүн эрүүл саруул байхад анхаарах ёстой. Нэн ялангуяа юу идэх, хэрхэн ажил амралтаа зохицуулах, биеийн жин, гоо сайхан, амьдралын хэв маягтаа анхаарах чухал. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Бидний биед хандсан Бурханы төлөвлөгөө

Чөлөөлөлтийн суурь үндэс (Хорт зуршлаас чөлөөлөгдөх)

 

2. ХАРИЛЦАА 

Өөртэйгээ болон бусадтай, мөн Бурхантай харилцах харилцаа бидний амьдралыг хэлбэршүүлж байдаг. Харилцаа бол амьдралын суурь. Та ганц бие байна уу, дөнгөж гэрлэсэн хос байна уу, эсвэл гэр бүл болоод олон жил болсон байна уу та бидэнд харилцаа маш чухал. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Харилцааны алтан зарчим

ЭЗЭН дотор өөрийгөө зоригжуулах

Амьдралын сайн төгсгөл 

Гэр бүлийн тахилын ширээ

 

3. АЖИЛ КАРРИЕР 

Хэрэв та 25-35 насны хүн бол та хаа нэгтээ ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж амжсан байх. Харин 35 наснаас хойш хүмүүс өөрийн гэсэн бизнес, ажил, үйлчилгээ эхлүүлэх талаар бодож эхэлдэг нь нууц биш. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Ирээдүйнхээ талаар төсөөлөх ба төлөвлөх

Бурханд таалагдах амьдрал

Хямрал ба шилжилт

 

4. СҮНСНИЙ АМЬДРАЛ 

Хувийн Библи уншлага, ганцаараа залбирах, Бурханыг хувьчлан таньж мэдэх маш чухал. Маш олон итгэгч энэ дадал хэвшлүүдийг өөрийн болгохдоо хойрго ханддаг. Болж л өгвөл хүнээр бүх юмаа хийлгүүлэх гэдэг. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Үр дүнтэй залбирал

Библи Үндсэндээ

Амьд итгэл

Асар сүмийн залбирал

Христ ирэхээс өмнөх тэмдгүүд

 

5. ДАГАЛДАГЧ 

Итгэгч бүрийн амьдралын эрхэм дээд зорилго бол Аугаа захирамж ба Аугаа тушаалыг сахин биелүүлж амьдрах юм. Энэ утгаараа өөрөө дагалдагч байж бусдыг Христийн дагалдагч болгох нь бүх итгэгчдэд өгөгдсөн Бурхан дуудлага. Энэ дуудлагаа хэрхэн үр дүнтэй биелүүлэх вэ? 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Дагалдагч

Итгэлээ хэрхэн үр дүнтэй хуваалцах вэ?

Яагаад Библид итгэх ёстой гэж?

Сүнсний тулаан

Израиль ба Чуулган

Библийн дагуух бясалгал

 

6. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ 

Бид зөвхөн боловсролтой болохоос гадна софт скийл буюу хувь хүнийхээ хувьд олон талаар хөгжих шаардлагатай алхам бүр тулгардаг. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

EQUIP сургалтуудыг танд санал болгож байна.

360 хэмийн удирдлага

Удирдахуйн үндэс (1)

Өнөөдөр чухал

Сэтгэлгээгээ өөрчил

 

7. САНХҮҮ

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээс нааш эрх чөлөөтэй байж чадахгүйг та бид мэдэж байгаа. Харин итгэгч хүнийхээ хувьд аль болох ихийг олж, аль болох ихийг хадгалж, аль болох ихийг Бурханы Хаанчлалд зориулах зарчмаар амьдрах чухал. 

Энэ талаар танд дараах сургалтыг санал болгож байна (Сургалтын нэр дээр дарвал тухайн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, видео танилцуулгыг та үзэх болно). 

Библийн дагуух санхүү

Ариун Сүнс

Бурханы хүслийг таньж мэдэх

 

Эцэст нь хэлэхэд та бид үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлэх бүр сэтгэлгээ тэлж, нарийн ширийн учрыг ойлгож, үүнийхээ үндсэн дээр зөв шийдвэр гаргаж амьдралаа зөв залж чиглүүлдэг.

Ирэх шинэ он таны хувьд өсөлт, хөгжил, амжилт, ялалтаар дүүрэн он байг ээ! 

#BJM 




Хайх