18. Яагаад Библид итгэх ёстой гэж?

545

БИБЛИ бол Бурханы Үг гэж Христитгэлтэнүүд хэлдэг. Гэхдээ бусад шашинд ч бас өөр өөрсдийн "ариун судар" гэгч бичээсүүд бий. Тэгвэл Библи яагаад тэдгээр номуудаас илүү онцгой, Бурханы Үг гэж хэлэгдэх ёстой гэж? Бишрэн шүтэгчид нь "Ариун ном" гэж хэлсэн учраас л Библи "Ариун ном" болчихсон юм уу? Эсвэл өөр тайлбар байна уу?

Та энэ сургалтаар Библид итгэх 7 шалтгааныг сурна: Логик учир шалтгаан • Түүхэн учир шалтгаан • Эш үзүүллэгийн учир шалтгаан • Христийн учир шалтгаан • Шинжлэх ухааны учир шалтгаан • Амьдралаар батлагдсаны учир шалтгаан • Хувийн учир шалтгаан гэх мэт.

Библид итгэх учир шалтгаанаа мэдсэн хүн Библи бол зүгээр л нэг шашны ном биш харин амьдрал, үйлс, бодол сэтгэлгээний амьдралын эх ундарга, ер бусын сүнслэг бөгөөд амьд ариун ном гэдгийг хүлээн зөвшөөрч түүгээр амьдрал юугаа залуулж амьдардаг. Хэрэв та итгэгч бол энэ сургалтаар Библидээ илүү гүн итгэх болно. Харин итгэгч биш бол Библид итгэхээс аргагүй тийм л байр суурийг үзэж, сонсох болно. Судалгаан дээр суурилсан энэ хичээл таныг мөнхөд өөрчлөх болтугай!


Сургалтын төлбөр: 50,000₮ 

Та бүртгүүлсэн даруйд ангидаа орж 30 хоног өөрийн боломжит цаг, хурдаар хэдэн ч удаа хичээлээ бие даан үзэж суралцах юм.


Бүртгүүлэхийг хүсвэл Мараната үйлчлэл фэйсбүүк хаяг руу мессэж бичээрэй. 

Холбогдохыг хүсвэл энд дарна уу


Видео танилцуулга

 




Хайх