Бүх нийтийн Библийн болон Теологийн боловрол 2024-2025

314

Бүх нийтийн гэдэг үгийг хоёр төрлийн хүмүүст зориулж байгаа юм.

Эхнийх нь, дэлхийн хаа сайгүй ажиллаж амьдарч, суралцаж яваа үе үеийн Монгол итгэгчдийн итгэлийг батжуулан хүчитгэхийн  тулд тэдэнд зориулав.

Хоёр дахь нь, одоохондоо Есүс Христэд итгээгүй ч Түүнийг эрэн хайж байгаа Монгол хүн бүрт зориулав. Тэд маань Библи юуны талаар заадаг, Эвангелийнханы баримталдаг Теологийн талаар сонирхож байвал баттай эх сурвалжийг олох боломжтой болгох  үүднээс бүх энэ бүхнийг бүтээж байгаа билээ. 

Бүтэн Библи Төсөл, Хураангуй Теологи Төсөл нь Монгол итгэгчдийн хандиваар бүтэж Монгол багшийн судалгаа, тайлбараар Монголчууддаа зориулж буй оюуны бүтээл.

Хүн бүр Библийн сургуульд бүтэн цагаар сурах боломжгүй ч итгэгч бүр Библийн болон Теологийн боловсролтой байх ёстой. Итгэгч хүн Библийн болон Теологийн боловсролтой байх тусмаа төлөвшиж, хуурамч буруу сургаалд авталгүй, зөв баримжаатайгаар сонголтоо хийж шийдвэрээ гаргаж, үр дүнд нь эерэг зөв сайн сайхныг бүтээж амьдрах билээ.  

Бүтэн Библи Төсөл нь 2026.09 сараас 2030.06 сарын хугацаанд олон нийтэд үе шаттайгаар үнэ төлбөргүй хүрнэ. Харин одоо энэ төсөл ид дундаа яваад ирэх 12 сарын хугацаанд бүрэн өндөрлөнө. Энэ төсөл 2021 оноос эхэлсэн байдаг. Та яг одоо бүтээгдэж буй Бүтэн Библи төслийн төлбөртэй сургалтад суунгаа дэмжигч болж болно шүү. Тэгвэл бид их талархана. 

Хураангуй Теологи Төсөл нь 2023 оноос хийгдсээр Пүрэв гараг бүрт Мараната YouTube сувгаар орон даяар, дэлхий даяар цацагдаж байгаа. Энэ оны төгсгөлд бүрэн бүтээл болно. 

2019-2021 оны хооронд бий болсон СЭДЭВЧИЛСЭН СУРГАЛТ-уудыг өнгөрсөн оноос үе шаттайгаар хүргэж байгааг та анзаарсан байх. 

2023.08-2024.06 (Сургалтын сэдвийн дээр нь дараад дэлгэрэнгүй үзээрэй)

  1. Дагалдагч
  2. Библи Үндсэндээ
  3. Израиль ба Чуулган
  4. Ариун Сүнс
  5. Үр дүнтэй залбирал
  6. Яагаад Библид итгэх ёстой гэж
  7. Бурханд таалагдах амьдрал

Харин одоо 2024 оны 9-р сараас 2025 оны 6 сар хүртэл дараах сургалтууд танд хүрнэ.

  1. Хямрал ба шилжилт 
  2. Чөлөөлөлтийн үндэс
  3. Итгэлээ хэрхэн үр дүнтэйгээр хуваалцах вэ?
  4. Амьд итгэл
  5. Асар сүмийн залбирал
  6. Библийн дагуух бясалгал
  7. Амьдралын сайн төгсгөл
  8. Сүнсний тулаан

Эдгээр сургалтууд нь тухайн үедээ төлбөртэй бүтээгдэж, түмэн олны төлөө төлбөргүйгээр хүрч буй үнэ цэнэтэй сургалтууд шүү. 

Хэрэв та дээрх сургалтуудыг хүлээж тэсэхгүй яаралтай сурмаар байвал төлбөртэйгээр боломжтой байгаа.

Яагаад бид БҮХ НИЙТИЙН БИБЛИЙН БОЛОВСРОЛД сургалтуудаа үнэгүй болгож байгааг ЭНДЭЭС үзээрэй

Мараната YouTube сувгаа захиалаарай/subscribe хийгээрэй. ЭНД ДАРАХ  

Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен. 2Петр 3:17-18

Суралцаарай, төлөвшиж өсөөрэй, ЭЗЭН таныг ивээг ээ! 

Dr.BJM 

 




Хайх