Библи уншихын 9 ач тус 

3359

Библи бол зөвхөн Христэд итгэгчдэд өгөгдсөн ном биш юм. Харин бүх хүн үнэний мэдлэгт ирээсэй, Бүтээгч Бурханыг таньж мэдээсэй, Есүс Христийг тодоос тод харж, ухааран итгэж дагаасай, амьдрал юугаа засаасай гэсэндээ Библи бүх хүн төрөлхтөнд өгсөн билээ. 

Библи гэдэг нь “Ном” гэсэн утгатай латин үг. 

Библи нь дотроо, “Хуучин Гэрээ” (ХГ) болон “Шинэ Гэрээ” (ШГ) гэсэн 2 үндсэн хэсэгтэй. 

ХГ нь Еврей, Арамэй хэлээр, ШГ нь Грек хэлээр бичигдсэн. 

Библи нь дотроо 66 номтой. ХГ 39 ном, ШГ 29 номтой.

Библи нийт 1189 бүлэгтэй, ХГ 929, ШГ 260 бүлэгтэй. 

Библи нийт 611,000 үгтэй. 

ХГ нь 1500 жилийн хугацаанд МЭӨ цаг үед бичигдсэн. 

ШГ нь 50-75 жилийн хугацаанд МЭ 100 он гэхэд бүгд бичигдэж дууссан. 

Библи нь 40 гаруй, өөр өөр цаг үед амьдарч байсан хүмүүсээр бичигдсэн. 

Библийн Нэгдсэн Нийгэмлэг (United Bible Societies) -ийн 2017 оны тайлангаас үзвэл Библи бүтнээрээ болон хагасаар 3,324 хэлээр орчуулагдсан. 

Хью Кемпийн, “Түүхийн балархай жим” номд бичсэнээр, 1300-1310 оны хооронд Францискан эцэг Монтекорвиногийн Жон, Шинэ Гэрээ ба Дуулал номыг Монгол хэлнээ орчуулсан. 

1815 онд Шмидт Матай номыг Халимаг хэлээр орчуулсан. 

Буриадад байсан Лондонгийн илгээлтийн нийгэмлэгийн ажилчид Библийг бүтнээр нь орчуулж, 1840 онд Хуучин гэрээг, 1846 онд Шинэ гэрээг орчуулж дуусгажээ. 

Энэ орчуулгыг 1952 онд халх аялгад тааруулсан хөрвүүлсэн. 

1972 оноос хойш 44 жилийн турш орчуулсан “Нартай Библи” гэдгээрээ алдаршсан Библийг Английн иргэн Жон Гиббинс Бүтэн Библийг орчуулжээ. Энэ Библийн Шинэ гэрээ нь 1990 оны 7 сард 5,000 хувь Гонконгод хэвлэгдэн Монгол орж ирж байжээ. Энэ орчуулганд Бүтээгч Бурханыг “Ертөнцийн Эзэн” гэж орчуулсан байдаг.

Өвөр Монголд Бурхан гэдэг үгийг “Тэнгэр” гэсэн орчуулгаар бас хэрэглэж байгаа.

2000 оны хавьцаа Ариун Библийн орчуулга гарч “Бурхан” гэсэн орчуулгатай Библи 2004, 2013, 2019 оны хувилбаруудаар гарч нийт Христэд итгэгчдийн 90 гаруй нь энэ орчуулгыг одоо хэрэглэж байна.

Харин одоо еврей грек хэлнээс “Стандарт Монгол Орчуулга” гэсэн шинэ төсөл явж байгаа бөгөөд СМО апп-ыг андройд, iOS ухаалаг утас, таблеттаа татаж уншиж үзэх боломжтой. 

Ингээд Библи уншихын 9 ач тусыг өгүүлье

1. Бурханы Үг "ИТГЭЛ" төрүүлдэг.

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг (Ром 10:17)

2. Бурханы Үг "ШИНЭ ХҮН" болгодог.

Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм (Иаков 1:18)

3. Бурханы Үг итгэгчдийн "СҮНСЛЭГ ХООЛ" болдог.

- Шинэ итгэгчдэд сүү мэт (1Петр 2:1-2)

- Өсч яваад нь талх мэт (Матай 4:4)

- Төлөвшсөн нэгэнд нь мах мэт (Еврей 5:12-14)

4. Бурханы Үг хүний биед "ЭРҮҮЛ МЭНД" авчирдаг.

Үгийг минь анхаар, хүү минь
Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь
Үүнийг хараанаасаа алдаж үл болно
Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.
Энэ нь олсон нэгэнд нь амь.
Тэр нь бие махбодод нь эдгэрэл.
(Сургаалт үгс 4:20-22)

5. Бурханы Үг "ОЮУН УХААНЫГ ГЭГЭЭРҮҮЛЖ УХААРУУЛАХ" хүчтэй

Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж,
Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
(Дуулал 119:130)

6. Бурханы Үг "НҮГЛИЙН ХҮЧ БА САТАНЫГ ЯЛАХ" ялалтад хүргэдэг.

Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
(Дуулал 119:11)

7. Бурханы Үг "ЦЭВЭРЛЭДЭГ, АРИУТГАДАГ" хүчтэй.

Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. (Ефес 5:26-27)

8. Бурханы Үг "ТОЛЬ МЭТ" бидний үнэн төрхийг илчилдэг.

Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг (Иаков 1:21-22)

9. Бурханы Үг бол эцсийн тэр өдөр бидний "ШҮҮГЧ" болно. 

Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив (Иохан 5:24)


Библитэй холбоотой сургалт

Библи Үндсэндээ сургалт

Яагаад Библид итгэх ёстой гэж? сургалт 

Бүтэн Библи Төсөл

Эхлэл ном

Дээрх нэрс дээр дарвал мэдээлэл рүү шууд очно.




Хайх