Мараната ОНЛАЙН СУРГАЛТАД суух 6 шалтгаан

737

Янз бүрийн Библийн сургалт хаа сайгүй. Харин яагаад "Мараната онлайн сургалт" гэж та асуух байх. Зарим нь сургалтуудаас залхаж нэмж сурах юм байхгүй гэж хэлэх байх. Энэ бүхнийг үл харгалзан МАРАНАТА ОНЛАЙН СУРГАЛТЫГ та сонгон суралцах 6 шалтгааныг хэлье.

 

1. Мараната онлайн сургалтыг дэлхийн хаанаас ч сурах боломжтой. Та аль ч улсад ажиллаж, сурч, амьдарч байхаас үл хамааран сурах боломжтой. "Бүх нийтийн Библийн боловсрол" гэсэн уриатай онлайн сургалтад Библийн боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй насанд хүрсэн бүх хүн, бүхий л ажил мэргэжилтэй хүмүүст суралцах боломжийг хангасан байдгаараа онцлогтой. 

 

2. Мараната онлайн сургалт нь Библийн гүн бат суурьтай, Монгол пасторын сургалт учраас Монгол хүний ахуй, сэтгэлгээ, амьдралд маш ойр тусдаг. Энэ нь гаж сургаал дэлгэрсэн цагт маш сайн хамгаалалт суурь тавих цаашлаад итгэлийн зөв хандлагатай төлөвшихөд тустай.

 

3. Мараната онлайн сургалт нь лайв болон видео сургалт гэсэн хоёр ангилалтай. Лайв сургалтаар сар бүр шинэ сэдвээр Даваа гараг бүр үзнэ (Мэдээж хичээлээ нөхөж үзэх боломжтой). Харин видео сургалтаар бие дааж хүссэн сэдвээ 30 хоногийн турш суралцах боломжтой. Аль ч төрлөөр сурсан суралцагч асуух зүйлээ багшаас шууд асууж зөвлөгөө авдгаараа онцлогтой. 

 

4. Мараната онлайн сургалтын сэдэв сар бүр шинэлэг байдаг учраас суралцагч хүн сар бүр шинэ шинэ сэдвээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Та өөрийн итгэлийн төвшинг ахиулахын тулд заавал ажил төрлөөсөө гарч библийн сургуульд суралцалгүй, өөрийн хэрэгтэй сэдвээ сонгон суралцах бүрэн боломжтой.

 

5. Мараната онлайн сургалт системчилсэн, ойлгомжтой байдаг учраас сурсан бүхнээ амьдралдаа хэрэгжүүлэхэд дөхөм байдаг. Энэ нь таны итгэлийн амьдралыг төвшин ахиулах боломжоор хангадаг.

 

6. Мараната онлайн сургалтад Сэдэвчилсэн, Бүтэн Библи Төсөл, Залбирлын сургууль, EQUIP сургалт гэсэн үндсэн 4 ангилалтай. Мөн нийт сэдэвчилсэн сургалтуудыг 9 категорид багтаасан учраас та хүссэн багц сургалтаар өөрийн итгэлийн амьдралыг өсгөх боломжтой. Энэ бүхнийг та өөрийн хүссэн цаг, боломжоор суралцах бүрэн боломжтой.

Тиймд та МАРАНАТА сургалтыг сонгоорой. Баярлалаа!

Хүндэтгэсэн,

Др. Ж.Бадамдорж

 

 


Бүх сургалтыг харах: http://maranata.mn/pages/s01

Сургалттай холбоотой түгээмэл асуулт: http://maranata.mn/pages/or?id=64


9 категорийн сургалтууд:

I. Санхүү, амьдралаа төлөвлөх, Бурханы дуу хоолойг сонсох http://maranata.mn/pages/or?id=55

II. Зөв амьдралын зарчмууд http://maranata.mn/pages/or?id=56

III. Сэтгэлзүйн хувьд эрүүл, тэнцвэртэй амьдрал http://maranata.mn/pages/or?id=57

IV. Итгэл ба Сүнсээр дүүрэн Христийн дагалдагч байх http://maranata.mn/pages/or?id=58

V. Эцсийн өдрүүдэд бэлтгэлтэй амьдрах http://maranata.mn/pages/or?id=59

VI. Залбирлын сургууль http://maranata.mn/pages/or?id=60

VII. Библиэ танин мэдэх http://maranata.mn/pages/or?id=61

VIII. EQUIP удирдахуйн ухааны сургалт http://maranata.mn/pages/or?id=62

IX. Төгөлдөршсөн эр хүн сургалтууд http://maranata.mn/pages/or?id=63

 




Хайх