Ариун Сүнсээр хөтлүүлж, дүүрэн амьдарч байгаа итгэгч хүний амьдралд байдаг 8 шинж

1031

Ариун Сүнс бол Бурхан. Бурханаар удирдуулж байгаа итгэгчийг танихад эдгээр 8 шинж танд тусална.

Мэдээж бусдыг гэхээсээ илүү эдгээр 8 шинж таны амьдралд байгаа эсэхийг эхлээд нягтлаарай. 

Хэрэв танд эдгээрээс 5 нь байвал та сайн байна гэсэн. Харин аль нь ч байхгүй бол асуудалтай гэсэн үг. Тиймд эдгээр 8 шинжээр өөрийн итгэлийн амьдралыг шинжээрэй. 

1. Гэрчлэх хүч 

Лук 24:49
Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.

Үйлс 1:8
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.

 

2. Христийг алдаршуулах

Үйлс 2:33
Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. 

Филиппой 2:9
Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд а
лив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов.

1Петр 3:22
Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.

 

3. Ер бусын сүнслэг амьдралыг амсаж амьдрах амьдралаар амьдардаг

Бидний хувьд ер бусын боловч Ариун Сүнсний хувьд ердийн зүйл. 

Ефес 1:13-14 
Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм.

 

4. Сүнсээр хөтлүүлж залбирдаг

Ром 8:26-27
Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм.

 

5. Бичээсийг ойлгох ухаарах, илчлэл хүлээн авдаг

Иохан 14:26
Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.

Иохан 16:13
Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.

1Иохан 2:27
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун. 

 

6. Өдөр тутмын удирдамж 

Ром 8:14
Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.

Номлогчийн үгс 3:1
Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.

 

7. Бүх талаараа бүрэн бүтэн амьдралыг хүлээн авна

Исаиа 58:11
ЭЗЭН чамайг ямагт удирдан
Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож,
Ясыг чинь тэнхрүүлнэ.
Чи усалсан цэцэрлэг мэт,
Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.

 

8. Агапэ хайраар бүхнийг хийж амьдарна.

Ром 5:5
Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. 

1Иохан 4:12-13, 16
Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно. Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ … Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 


Та "АРИУН СҮНС" сургалтын хэсгээс уншлаа. Мэдээж энэ бүхнийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд үүнээс ч олон хичээлийг та энэ сургалтаар мэдэх боломжтой. 

Ариун Сүнс сургалтыг сонирхож байвал энд дараарай.

 




Хайх