Мараната ЗУНЫ СУРГАЛТЫН 7 онцлог давуу тал

402

Жил бүрийн зун Мараната ЗУНЫ СУРГАЛТ явуулсаар уламжлал болжээ. Мараната ЗУНЫ СУРГАЛТЫН онцлог гэвэл:

1. Онлайнаар явагддаг учраас заавал нэг газар очих шаардлагагүй.

2. Бичлэгээр бүх хичээлээ үздэг учраас өөрийн цаг боломжоор үзэх боломжтой. Ялангуяа цагийн өөр бүсэд байдаг хүмүүсийн хувьд маш тохиромжтой.

3. Монгол пасторын бэлтгэсэн хичээл учраас маш ойлгомжтой, энгийн тайлбартай, Библийн гүн бат үндэстэй бөгөөд амьдралд хэрэгжүүлэх практик жишээ, гэрчлэлтэй.

4. Хугацааны хувьд 6-7 долоо хоног үргэлжилдэг болохоор хичээлээ үзэж амжихгүй гэсэн асуудал байхгүй. Зуны налгар орой сууж байгаад л хичээлээ үзчихнэ.

5. Хичээлүүд бүгд нэгэн зэрэг тавигддаг учраас дараагийн 7 хоногт дараагийн хичээлтэй гэсэн хүлээлт байхгүй.

6. Хичээлүүд маш нягт байдаг учраас олон удаа үзэж өөрийн болгох шаардлагатай. Нэг үзээд л бүхнийг ойлгох биш харин олон үзэж байж илүү гүн ойлгох боломжтой.

7. Эдгээр хичээлүүд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй итгэлийн том хөрөнгө оруулалт болдог. Та Мараната сургалтад сууснаараа итгэлээр өснө үү гэхээс биш уруудахгүй.

Та бүхнийг зуны сургалтад урьж байна. Бүртгүүлэх заавар зураг дээр бий. Хичээлийн амталгаа болгож сургаалын хайчилбаруудаа Мараната YouTube суваг дээрээ байршуулсан байгаа. Та СУУРЬ ЗУРГААН ДОКТРИН гээд хайвал шууд олно.

 

СУУРЬ ЗУРГААН ДОКТРИН СУРГАЛТЫН зарим нэг хичээлээс хайчилбар болгосныг үзэх бол энд дараарай.

 

 

 




Хайх