ЭХЛЭЛ номоос сурах ИТГЭЛИЙН 9 ЗАРЧИМ

671

Итгэл бол хүмүүнд өгсөн Бурханы бэлэг. Хүнд ямар нэг итгэл үнэмшил байж амьдралыг туулах эрч хүч, тэсвэр тэвчээрийг олж авдаг. Христэд итгэгч бидний хувьд Библи суурьтай итгэлийг баримталдаг. Библи бол итгэгч хүний хувьд итгэлийн бүхий л онол сургаал, амьдралын зарчим, үнэ цэнэ, ойлголт ухааны суурь юм.

БҮТЭН БИБЛИ ТӨСӨЛ хэрэгжиж эхэлснээр эхний сургалт болох ЭХЛЭЛ номыг үзэж байгаа билээ. Энэ номоос доктор Ж.Бадамдорж өөрийн тунгаан бодож ухаарсан үнэнээ дараах байдлаар илэрхийлж байна. 

Итгэлийн зарчим ЭХЛЭЛ номд дараах байдлаар (Нэршил Стандарт Монгол Орчуулгаас "СМО"): 

1. Итгэл бол бүтэлгүйтэхийг нь мэдсэн ч итгэсээр сайныг хүссээр байх юм (Эх 1-3) - Адаамын уналт ба эргэн аврах амлалт

2. Итгэл бол ахан дүүсийн хайр юм (Эх 4) - Кааен дүү Хээвэл хоёр

3. Итгэл бол дахин мөрөөдөх зориг юм (Эх 6-9) Ноах, үер, солонго. 

4. Итгэл бол нэг зөв хүнийг олохын төлөөх хайгуул юм (Эх 12) - Абрахаам

5. Итгэл бол боломжгүй гайхамшигт итгэх хүлээлт юм (Эх 13-21) - Ицхаак 

6. Итгэл бол алдаа оноотой амьдрал дунд Бурханд найдах цөхрөлтгүй горьдлого юм (Эх 13-25) - Ишмаэль ба Ицхаак 

7. Итгэл гэдэг бол гэр бүлийн ойлгомжгүй харилцаан дунд ч ерөөлийг тээсээр явах аялал юм (Эх 25-37) - Эсаав ба Иаков 

8. Итгэл бол амлалтад итгэж, амлалтыг тунхаглаж, түүндээ эцсээ хүртэл найдах үнэнч сэтгэл юм (Эх 37-50) - Иосеф

9. Итгэл бол өнөөдөр дуусахгүй маргааш ч үргэлжлэх зовлон дунд зөвхөн Христ рүү харцаа өргөх сүнслэг мөргөл юм. 

 

#BJM 

Жич: Та ЭХЛЭЛ ном судлалыг сурах бол энд дарна уу

 




Хайх