ТААЛАЛТ ӨДӨР 

683

Эзэн Есүс тэртээ 2000 гаруй жилийн өмнө энэ 7 хоногт хүн төрөлхтөний төлөө эртнээс эш үзүүлсэн Бурхан Эцэгийн хүсэн хүлээсэн хүслийн төлөө таалал төгсөж мөн Бурханы ТААЛЛЫГ ОЛОХ үүд хаалгыг нээсэн гайхалтай цаг үеийг бид санан дурсах гэж байна. 

 

Еврейчүүдийн хувьд АЛГАСАЛ баярыг тэмдэглэж гэмшиж алгасал баярын хургыг нядлан өөрсдөө ч бүрэн ойлгоогүй сүнслэг утгыг олон зуун жил тэмдэглэн ирсээр өнөөг хүрчээ. 

 

Тэрхүү алгасал баярын хурга бол итгэгч бүрийн бүх гэм нүглийг уучлах Аврагч Есүс байсан гэдгийг Шинэ Гэрээ бидэнд тодорхой заадаг. 

 

Good Friday гэж Христийн чуулганы цагалбар дээр онцлон тэмдэглэдэг эл өдрийг ТААЛАЛТ ӨДӨР гэж миний хувьд нэрших нь оновчтой мэт санагдаж байна. Учир нь Есүс таалал төгсөхөд Бурханы ТААЛАЛ хүмүүн дээр ирсэн энэ өдөр юм. 

 

Та бүхэнд энэ 7 хоногт Дерек Принсийн СОЛИЛЦОО гэдэг номыг сонсоосой хэмээн уриалж байна. ЗАГАЛМАЙ дээр Есүс ямархуу тэнгэрлэг солилцоо хийснийг тэнд өгүүлж буй болно. 

 

#BJM




Хайх