Жон Бивэр, АЙЛГАН СҮРДҮҮЛГИЙГ ЯЛАХУЙ (Шинэ, цахим)

671

Др. Ж.Бадамдорж "Айлган сүрдүүлгийг ялахуй" номын тухай

Айлган сүрдүүлгийг ялахуй номын эхний бүлэг сонсох

Бусад бүлгийг сонсох 

https://www.youtube.com/playlist?list=PLY86_2--q1Mw1CzFXByleCUDzBxpVJO6M

 

ОРШИЛ ҮГ

Жон Бивэр шиг хүнтэй танилцаж, энэ олон жил хамтран зүтгэх төдийгүй нөхөрлөсөөр ирсэн маань Бурханаас заяасан онцгой хайр хишиг билээ. Бурхан Өөрийнхөө хүмүүст ялалт, итгэл найдварынхаа үгийг хүргэхийн тулд Жоныг тослосон гэдэгт би итгэдэг.

Энэ ном Христийн биед нүдээ ч, цагаа ч олжээ. Уг нь Бурхан үгээ дэлхийд хүргэхийн тулд биднийг бэлэг авъяасаараа хуягласан байлтай. Гэтэл бид үүнийг нь хэрэглэх нь байтугай, Христээс олгосон онц бөгөөд бүрэн эрхт эрх мэдлийг маань довтлох том жижиг - янз бүрийн дайралтаас болж гэдрэг ухарсаар байна. Сатан нөхцөл байдлыг хурууныхаа үзүүрээр эргүүлж, хүмүүсийг бэлгээ хэрэглэх чадваргүй болгохын тулд бүхий л ур ухаанаа сүвэгчилдэг.

Айсан боловч, адагтаа ялсан олон итгэгчийн талаар Библи өгүүлдэг. Жишээлбэл: Иошуа, Гидеон, Нехемиа, Давид байна. Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. — Исаиа 54:17 Энэ номоор болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан итгэгч хүн бүр айдсыг тасар татаж, ялалтад хүрнэ. Бурхан Эзэн маань айдсын өөдөөс архирч чаддаг, ухрахыг мэддэггүй их цэргийг босгох болтугай!

— Жон Мэйсон
An Enemy Called Average, Let go of Whatever Makes You Stop and Words of Promise номын зохиолч

#АйлганСүрдүүлгийгЯлахуй #ЖонБивэр #СонсдогНом




Хайх