ҮР ДҮНТЭЙ ЗАЛБИРАЛ (Бүх нийтийн Библийн боловсролд)

734

Хүн бүр ямар шашин шүтлэгтэйгээс үл хамааран залбирдаг. Есүст итгэгчдийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээр онцлогуудаас дурьдвал нэг үг эсвэл нилээн хэдэн цээжилсэн өгүүлбэрүүдээ олон  дахин сүржин хоолойгоор давтан давтан хэлэхээ ид шид болгож байгаа юм шиг бид ойлгодоггүй. Хувьчлан учраагүй хэн нь мэдэгдэхгүй бурхдад залбирдаггүй. Есүст итгэгчид бид, Бүтээгч Бурханд хандсан Ариун Сүнсний чиглүүлгээр Есүсийн нэрээр залбирдаг. 

ҮР ДҮНТЭЙ ЗАЛБИРАЛ видео хичээлийг өмнө нь төлбөртэй сургалтаар бүтээхдээ өнөөдрийн танд үнэ төлбөргүй хүргэх гэж бий болгосон юм шүү. Мараната үйлчлэлийн зорилго бол БҮХ НИЙТИЙН БИБЛИЙН БОЛОВСРОЛД бидний зүгээс оруулж болох хувь нэмрээ харамгүй зориулах. 

Та дараах 4 хичээлээр залбирлын талаар анхан шатны мэдлэгийг бус харин ахисан шатны мэдлэгийг хүлээн авах болно. Сайн залбирч сурахыг хүсч байвал эдгээр хичээлүүдийг олон дахин үзэж өөрийн амьдралдаа хэрэгжүүлж байж л залбирч сурна. Нэг үгээр хэлбэл залбирч байж л залбирч сурна шүү дээ. 

Та дараах өдөр цагуудад энэхүү 4 хичээлийг хүлээн авах бөгөөд интернэтэд тавигдсан өдрөөс хойш буцаан авагдахгүйгээр үе үеийн Христэд итгэгчдэд орон даяар дэлхий даяар цацагдсаар байх болно.

1. Залбиралдаа хариу авах 7 үндсэн нөхцөл (2024.02.12, УБ цагаар 20 цагт)

 

2. Мацаг барин залбирах (2024.02.19, УБ цагаар 20 цагт)

 

3. Сүнслэг тулааны залбирал (2024.02.26, УБ цагаар 20 цагт)

 

4. Харь хэлээр залбирах тухай (2024.03.04, УБ цагаар 20 цагт)

 

Та үнэхээр ерөөгдсөн бол, Мараната үйлчлэлийг дэмжихийг хүсвэл бидний "Мараната үйлчлэл" гэсэн  Фэйсбүүк хаягаар холбогдоорой. ЭЗЭН таныг ивээг ээ! #BJM 

 




Хайх