Хямрал бол тодорхой үйл явдалд хандах реакц юм (биеийн реакц, сэтгэлзүйн реакц, санхүүгийн реакц, тэр ч бүү хэл итгэл бишрэлийн реакц) юм.
Итгэгч биш хүний хувьд, “Бурхан байгаа юм бол яагаад энэ бүхнийг зогсоохгүй байгаа юм бэ?” гэдэг бол итгэгч хүний хувьд, “Бурхан байгаа л даа, гэхдээ үүнийг зогсоохыг хүсэхгүй байх шиг байна” гэдэг.
“Яагаад би гэж?! Энэ чинь шударга биш байна?!” гэж олон хүн Бурханд гомдоллон өгүүлдэг. Сайн хүнд муу юм тохиолдоход ийнхүү гомдоллох нь зүйн хэрэг. Харин хариулт байдаггүй нь нэг талаар бүүр ч гомдмоор.
Хямрах үедээ хүнд “Бууж өгмөөр” “Хаяж явмаар” “Үхмээр” мэдрэмж төрдөг нь нийтлэг үзэгдэл байдаг.
Гэхдээ хямрал бол амьдралд тохиолддог байдаг л үйл явдал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь хямралд бид зөв хандвал энэ нь бидэнд эерэг өөрчлөлт авчирдаг билээ.
Өөрчлөлт хэрэгтэй газар бүрт, хувь хүн бүрт хямрал ирэх нь зайлшгүй. Харин бид хэзээ ч хямралд бэлэн байна гэж байхгүй гэдгээ бас ойлгох ёстой. Учир нь хямрал бүр бидний хувьд шинэ бөгөөд биднээс бүтээлч байхыг шаарддаг.
1. ХЯМРАЛ ГЭЖ ЮУ ВЭ ТҮҮНД ХАНДАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
(2024.09.16-нд УБ цагаар 19 цагт нээгдэнэ)
2. ХЯМРАЛЫН ҮЕЭР ХИЙХ ҮНДСЭН ДОЛООН АЛХАМ
(2024.09.23-нд УБ цагаар 19 цагт нээгдэнэ)
3. ОРОХ ГАРАХЫН 10 ХУУЛЬ
(2024.09.30-нд УБ цагаар 19 цагт нээгдэнэ)
Сүүлчийн хичээлийг дараа нь аудио номлолоор хүргэснийг ЭНДЭЭС хүлээн авна уу.
Дээрх хичээлүүдийг Мараната YouTube сувгаас хүлээн авч үзээрэй. ЭНД ДАРАХ