Жон Бивэр: Бурхан минь, Та хаана байна?!

870

Цөл дунд зорилготой бөгөөд хүчтэй байх!

Та хэцүү үеийг туулахдаа заримдаа учраа олохгүй төөрөлдөөд: “Бурхан минь, Та хаана байна?” хэмээн гайхширдаг уу?

Өмнө нь Бурхан ярьдаг байснаа одоо таг дуугүй болжээ. Өмнө нь та итгэлээр явдаг байсан бол, одоо Бурханы оршихуй бараа сураггүй болжээ. Тэгвэл Бурханаас амлалт хүлээж аваад, энэ амлалт биелэхийг харах хоёрын дунд оршдог дамжин өнгөрөхөд тавтай морил.

Гэхдээ энэ нь ямар ч зорилгогүй хөсөр газар биш юм. Бурхан цөлөөр дамжуулан биднийг хувь тавиланд маань бэлтгэн, боловсруулдаг – гэхдээ гагцхүү та зөв хариу үйлдсэн тохиолдолд шүү. Олон хүний боддог шиг – энэ улирлаар туулах нь зүгээр л Бурханыг хүлээгээд суух явдал биш юм. Цөл дундуур жолоогоо зөв залахад таны үүрэг оройл их. Морин тойруулгаар эргэлдэж цагаа гарздах гээгүй л юм бол, цөлийг мэддэг байх хэрэгтэй.

Нүд тайлсан энэхүү номоороо бестселлер зохиолч Жон Бивэр таныг хуурай, бэрх улиралдаа жолоогоо зөв залсаар, Бурханы зэхсэн бүхэнд нэвтрэхэд чинь туслах Библийн түлхүүр болсон ухаарал, гүн түүхээр өсгөн боловсруулж байна.

Нийт 11 хичээлийг та Мараната Youtube сувгаас бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

Харин одоо 1-р хичээлийг толилуулъя.

Номын .PDF хувилбарыг Мараната цахим хуудасны ТАТАЖ АВАХ хэсгээс үнэгүй татаж аваарай.




Хайх