Жон ба Лиза Бивэр: Гэрлэлтиийн түүх

683

ЭРТ УРЬДЫН ЦАГТ … Гэрлэлт бол үүрд мөнхийн зүйл. Энэ нь нэг эрэгтэй, нэг эмэгтэйг холбож зангиддаг гэрээ бүхий харилцаа юм. Энэ холбоос тэднийг анх бүтээгдсэн зорилгоор нь хөглөж, хүчирхэгжүүлнэ. Тэд тусдаа биш, хамтдаа байхдаа л хүчтэй. Харин энэ бүхний эхлэл нь хурим юм. Хурим нь амар сайхандаа жаргахын төлөө амьдралын босгыг давж буй нандин үйл явдал билээ. Энэ амьдралын төлөөх сонголт бүр, үйлс бүр чухал. Зүрхээрээ нийлж, гараараа хөтлөлцсөн нөхөр эхнэр хоёр тааж мэдэх аргагүй ирээдүйг чиглэн Бүтээгчийн хайраар амьдралаа босгоно.

Гэхдээ бид энэ хайрын түүхээс хагацжээ. Тэгвэл “Гэрлэлтийн түүх” номоороо Жон, Лиза хоёр гэрлэлтэд хандсан Бурханы анхны төлөвлөгөөг дэлгэж байна. Та гэрлэсэн байна уу, ганц бие байна уу, сүй тавьсан байна уу – Бурханы их хайрын түүхийн нэгээхэн хэсэг билээ.

1-р хичээл: Анхны Төлөвлөгөө | Гэрлэлтийн сүнс
2-р хичээл: Бариагаа харж эхлэ | Бэрх цагт зорилгоо тээх
3-р хичээл: Тавцангаа цэвэрлэ | Хорсол гомдлоосоо чөлөөлөгдөх
4-р хичээл: Босогтун, байгуулагтун | Дүр ба үүрэг
5-р хичээл: Дотносол | Сүйдсэн дотнослоо сэргээх
6-р хичээл: Шинээр эхлэ | Хайрлахыг сонгох

Та дээрх хичээлийг Мараната YouTube сувгаас бүрэн эхээр нь үзэх боломжтой. 

Харин одоо оршил хэсгийг танд толилуулъя. 

 

Номын .PDF хувилбарыг Мараната цахим хуудасны ТАТАЖ АВАХ хэсгээс үнэгүй татаж аваарай.




Хайх