Иерусалимд дурласан түүх

587

Энэ явдал 2015 оны 10 сард Иерусалимд болсон юм. Том хүү маань Израилийн Тел-Авивын их сургуульд элсэн орсон тэр жил Иерусалимд анх удаа очив. Үхэхээсээ өмнө ядаж нэг удаа очиж үзэх газрын маань нэг гэсэн мөрөөдөлтэй хүний хувьд үлгэр шиг санагдаж байв. Тэнд очоод юу юу үзэхээ хаана хаана очихоо тооцолсон байлаа. Харин газар дээр нь очоод миний төлөвлөгөө 180 хэм эргэсэн юм даа.

Тэнд очиход, "Итгэгч хүн Иерусалимд яах гэж ирдэг вэ?" гэсэн асуулттай тулгарав. Би ч яахав Библийн түүхийг бодитоор газарзүйн байршлаар нь мэдэх гэж ирдэг гэж хэлэв. Гэтэл өнөөх хүн, "Иерусалимын Хаан Есүстэй уулзах гэж ирдэг" гэж шууд хариулав. Тэгээд намайг Иерусалимыг тойрсон залбирлын 4 үйлчлэлийн 3-т нь дагуулж явлаа. Зүүн Иерусалимын чидун модтой ууланд байдаг, залбирлын үйлчлэлийн зочдын өрөөнд би нэг шөнө хоног төөрүүлсэн юм. Тэрэнтэйгээ нийлээд 3 гэсэн үг. Тэгээд би дотроо дурамжхан л байлаа. Учир нь, тэр холоос өчнөөн зардал мөнгө болж ирчихээд залбирахад л бүх өдрийг зарцуулна гэж үү гэж бодсоор өнөөх хүнээ дагаж явлаа. Эхний цуглаанд нь ч яахав албархуу залбираад л өнгөрөв. Хоёр дахь залбирлын цуглаан дээр залбирч суутал Эзэн миний дотроос, "Бадмаа одоо нүдээ нээгээд ханыг хар" гэв. Тэр нь өнөөх залбирлын хана л даа. Тэгээд хартал, хайртай хүнээ харж байгаа юм шиг хайр дурлалын романс ч юм шиг хачин жигтэй ер бусын мэдрэмж намайг эзэмдэн авав. Тэгээд би гэдэг хүн тэр мөчид "Иерусалимд дурлав." Ингээд 3 дахь залбирлын цуглаан дээр очтол цуглаан тарсан байсан ч Иерусалимыг ерөөгөөд хэсэг залбирав. Ингэж л би гэдэг хүн, Иерусалимд дурласан юм.

Дараа нь Израильд зөндөөн очсоон. Тэгэх бүртээ Иерусалим орно гэхээр яардаг, очих бүртээ залбирлын хана дээр очиж залбирдаг болсон юм. Ер бусын энэ ер бусын хайрын холбоосыг тайлбарлахад амаргүй ч зүрх сэтгэлд минь цаг үргэлж Их Хааны хот Иерусалим байдаг болсоон. Учир нь тэнд миний төлөө амиа өгөөд, үхлээс амилсан, эргэж ирээд дэлхий дээр мянган жилийн хаанчлалаа энэ л хотоор нийслэлээ болгох ЭЗЭН Есүс минь байдаг билээ.

#BJM




Хайх