Амьдралын теорем

344

Чамайг ойлгохгүй хүнд дуугүй байдлаараа хариул.

Чамайг ойлгох хүнд сэтгэлээ нээж ярь.

Чамайг доромжлох хүнд үгээр биш үйлсээрээ хариулж ичээ.

Чамайг дэмждэг хүмүүст зовлонгоо дэлгэж зорилгоо тодорхой ярь.

Хүн бүрт бүү итгэ гэхдээ хүн бүрт сайн ханд.

Хүн бүрт амьдралаа бүү дэлгэ гэхдээ хүн бүрийн нүдэнд амьдрал чинь гэм зэмгүй байг.

Хүн чамд хор хүргэвэл түүнийг Бурханд даатга, өс бүү сана. Бурхан шударгаар түүнд хариуг нь өгнө.

Хүн чамд сайн хандвал дахин ашиглах гэж бүү давар. Харин үргэлж талархаж түүний ачаар өдий зэрэгтээ яваагаа хэлж дуулгаж бай.

Хүн чамд долигновол бүү нүүр өг. Чамайг ашиглах гээд л долоож байгаа нь тэр. Бусдад туслах боломжтой бол тусла. Гэхдээ бүү ашиглуул.

Хүн чамайг үгээр дарамталж аргагүй байдалд оруулж туслаач гэж шахаанд оруулбал ширэн нүүр гарга. Тийм хүнд туслаад байвал тэр энэ аргандаа амтшиж олон хүнд танд хандаж байгаа шиг хандана.

Хүн чамд өөр хүний сул талыг ярьж өөрөө шударга ариун царай гаргаж байгаа бол тэр хүнээс зайгаа барь. Нэг өдөр чамайг ч бас хэн нэгэнд ярьж явах нь тодорхой.

#BJM


Та энэхүү цахим номыг Гэрэлт апп-аас худалдан авах боломжтой




Хайх