Израиль ба Чуулган (Бүх нийтийн Библийн боловсролд)

575

Мараната үйлчлэлийн сэдэвчилсэн сургалтаар урьд нь заагдаж байсан "Израиль ба Чуулган" сургалт Бүх нийтийн Библийн боловсролын аян дор үнэ төлбөргүйгээр Мараната YouTube сувгаар (энд дарж Subscribe хийгээрэй) 2023.12.11-2024.01.08-нд орон даяар, дэлхий даяар танд хүрнэ. 

Израилийн талаар Др. Ж.Бадамдорж (BJM) өөрийн туршлага, Библийн үг, мөн тухайн үед энэ хичээл заагдаж байх үед Монгол итгэгчдийн дунд еврейжүүлэх оролдлого хийгдэж, итгэгчид учраа олохгүй зарим нь еврейжих ёстой юм болов уу гэж зарим нь үгүй бид бол сүнслэг Еврейчүүд, сүнслэг Израильчууд гэж "Орлуулах теологи"-ийн яриа өрнүүлж байсан үед тэдгээрт хариулт өгч энэ сургалтыг хийсэн байдаг. 

Энэ сургалтаар та:

1. Миний мэдэх Израиль 

2. Израиль болоод Чуулган

3. Шаббат өдрийг Монгол итгэгчид бид сахих ёстой юу?

4. Есүст итгэгчид еврей болж байж илүү сайн итгэгч болох уу?

5. Израилийн төлөөх залбирал ... гэсэн хичээл үзнэ. 

Та бүхэнд энэ хичээл эхлэх хүртэл Дерек Принсийн "Израиль байхын учир" хичээлийг толилуулж байна. Хичээлээ тухлан сууж хүлээн авна уу.

Dr. BJM -ийн заасан сургаалыг мөн сонсоорой.

 




Хайх