БУРХАН НАМАЙГ БАЙГААГААР МИНЬ ХАЙРЛАДАГ ГЭЖ ҮҮ?

383

Олон олон номлогчид ийнхүү номлож, олон олон магтаалын дуунууд энэ үгийг бататгаж, олон олон итгэгчид энэ үгээр бамбай хийж өөрийн нүгэлт амьдралдаа хөнгөн хандана. Энэ бол хямдхан нигүүлслийг заагч сургаал юм.

Есүс биднийг гэмт хүн байхад байгаагаар минь хүлээн авч хайрлахдаа уучилж зөвтгөсөн. Ийнхүү Есүст итгэсэн та бид "Бурханы хүүхдүүд" болох эрхтэй болов. Энэ бол Бурханы нигүүлсэл. Энэ нигүүлсэл хямдхан ирээгүй. Есүсийн төлөөсөөр ирсэн учраас энэ нигүүлслээр аврагдсан хүмүүсээс өндөр стандарт шаарддаг. Тэр стандарт бол ариун амьдрал.

Бурханы хүүхдүүд болсоны дараа Бурханы адил ариун амьдрах ёстой болдог болохоос биш "Намайг байгаагаар минь хүлээн ав л даа, Бурхан Аав аа" гээд нүглээ санаатайгаар хийсээр амьдарч болдоггүй. Санаандгүйгээр нүгэл хийдэг л дээ. Амнаас хараалын үг гардаг ч юм уу, эсвэл санаандгүйгээр хэн нэгэнд муухай ханддаг ч юм уу. Тэр тохиолдолд хурдхан гэмшиж алдаагаа засах хэрэгтэй. Харин дотроо ямар нэг нүглийг дахин дахин ургуулан бодож, хийх тааламжтай цагийг хүлээж, хийж байхдаа таашаал авч, эхлээд нүглээ хийчихье дараа гэмшчихнэ ш дээ, юун сүртэй юм, угаасаа би хүн юм чинь хааяа ингэнэ гэдгийг ЭЗЭН мэддэг болохоор ЭЗЭН намайг байгаагаар минь хүлээн авна шүү дээ гэж өөрийгөө хуурсаар яваа олон итгэгч бий. Ийм хүмүүсийн гэмшил гээч нь үнэндээ ямар ч үнэ цэнэгүй хоосон үгс.

Итгэгчдийг "Сахилгажуулдаг" ЭЗЭН бий. Хайртай хүнээ ЭЗЭН сахилгажуулдаг гэдэг ч үг бий. Сахилгын саваа гэж бий. Хэлээд байхад ойлгохгүй, гэмшихгүй, нүглээ үйлдсээр байвал ЭЗЭН түүнд хатуу арга хэмжээ авч, хүнд замаар ойлгуулах замыг сонгох хэрэгтэй болдог. Тэнд зовж байснаас энд зовох нь дээр. Зовлонгоор дамжуулж тэр хүн нүглээсээ салж, гэмшиж, даруусч, ариун амьдрах замыг сонгон тэр замаараа тууштай явж урьдын нүглээ үйлдэх нь битгий хэл хүсэх ч үгүй болон ариусахыг ЭЗЭН хүсдэг. Үүнийг гэмшлийн үр жимс гэдэг. Жинхэнэ итгэгч хүн гэмшлийн үр жимстэй амьдардаг. Үүнийг ариусал гэж хэлдэг. Гэмшлийн үр жимс гаргасан тал дээр Эзэн шийтгэхгүй харин уучилна.

Тиймд хямдхан нигүүлслийг заах хорт сургаал болох "Эзэн намайг байгаагаар минь хүлээн авдаг" гэдэг сургаалыг дагаж гэмшлийн үр жимсгүй, ариусгалгүй амьдрах вий. Дотроо төсөөлсөн хулхи Есүсээ аргалж би хүн юм чинь хааяа байх ш дээ гээд урьдын нүглээ хийсээр явах вий. Үнэндээ жинхэнэ Есүс ариун байдлыг л биднээс шаарддаг. Тиймд итгэгч биш байхдаа ямар байсан тэр хуучин амьдралаараа бахь байдгаараа байгаад байвал нэг л өдөр тасчуулах вий. ЭЗЭНээс айж эмээж, ариун амьдаръя! Зам мөрөө ариун байлгая. #BJM

Жич: Энэ хүртэл бүрэн уншсан бол гэмшиж хаях зан, зуршил, хэл яриа, бодол сэтгэлгээ, буруу итгэл үнэмшил байгаа бол түүнийгээ ЭЗЭНий өмнө бүрэн хаяарай.




Хайх