ДАГАЛДАГЧ БЭЛТГЭХ ДИЖИТАЛ БОЛОМЖ

537

Есүс Христэд итгэгч бүрийн амьдралын зорилго бол Түүний үнэнч дагалдагч байж бусдыг Түүний араас дагуулж Бурханы Хаанчлалыг газар дэлхий дээр үндэстэн бүрт тэлэх байдаг билээ. 

Матай 28:18-20
18Есүс дөхөж ирээд, тэдэнд
—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,  20та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.

Энэхүү Аугаа Захирамжид бүх үндэстэнийг Христийн дагалдагч болгоход гурван чухал зүйлийг хийх ёстой гэж заасан байдаг. 

Эхнийх нь ЯВАНГАА амьдрангаа Христийн тухай бусдад гэрчлэх

Хоёр дахь нь, дагалдуулангаа тэдэнд баптисм хүртээж чуулганы нэгэн хэсэг болгох.

Гурав дахь, тэдэнд насан турш амьдралдаа хэрэгжүүлэх ёстой үнэнийг заах

Маш олон итгэгчид өөрөө Христийн дагалдагч байж бусдыг дагалдагч болгохыг хүсдэг ч хэрхэн яаж хийх учраа олдоггүй. Тэгвэл энэ асуудал шийдэл болгож Dr.BJM танд өөрийн дагалдагч бэлтгэдэг нэгэн сургалтыг үнэ төлбөргүйгээр санал болгож байна.

Та хот хөдөө гадаадад ер нь хаа ч байсан энэхүү хичээлүүдийг ашиглан дагалдагч бэлтгэх боломжтой.

Та өөрийн дагалдагч болгох хүнтэйгээ 10 видео хичээлийг хамтдаа сурахад л цаг заваа зориулж хамтдаа нөхөрлөн залбирах байдлаар дагалдагчаа бэлтгэж болно. Та өөрийн үзэх хичээлийн QR кодыг уншуулах эсвэл Maranata YouTube суваг дээрх "Бүх нийтийн Библийн боловсролд" гэсэн булангаас болон maranata.mn дээрх BJM => Цуврал хичээл гэсэн хэсгээс шууд үзэх боломжтой. 

Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД ДАРААРАЙ.

Сургалтыг хэрхэн хэрэглэх видео таницуулгыг танд хүргэж байна. Олон хүнийг Есүсийн дагалдагч болгож үр жимстэй дагалдагч болоорой. ЭЗЭН ивээг ээ! #BJM 

 

 




Хайх