ТЕОЛОГИ ЯАГААД ЧУХАЛ ВЭ ГЭЖ ҮҮ?

776

“Деталь дотор л чөтгөр оршдог” гэдэг хэлц үг бий. Гол санаа нь ихэнх хүмүүс хэт ерөнхий мэдлэгтэй байдаг учраас тэдний анзаарахгүй жижиг деталь дотор заль нуугддаг гэсэн санаа. Олон янзын гэрээ контрактыг харж байсан байх. Тэнд жижигхэн үсгээр урт урт юм бичсэнийг хараад нөгөө талаасаа ерөнхий санааг нь асуугаад тэнд юу гэж бичигдсэнийг ер анзааралгүй гарын үсгээ зурж гэрээ хийдэг хүмүүс байдаг. 

 

Яг энэ аргаар Христийн нэрийг барьсан гаж урсгал итгэгчдийн тоомжиргүй, хэт практик, амьдралд тэр нь үйлчилж л байвал тухайн сургаалын бусад жижиг хэсгийг үл анзааран ерөнхийд нь амээндан дагадаг зангаар нь урхидаж буруу замдаа зальтай нь аргагүй гэнэн тэднийг хөтлөн оруулдаг. Гаж урсгалыг дагаж амьдарсан хүн магадгүй олон юм мэддэг, тухайн үедээ тэр зарчмаараа амжилттай яваа юм шиг мэдрэмжтэй байж мэдэх ч эцэстээ тэр зам там руу л хөтөлдөг. Библид анхааруулсанчлан, “Эхэндээ зөв санагдавч эцэстээ үхэлд хүргэдэг зам гэж бий” (Сургаал үг 14:12) гэдэг үгийг санууштай. 

 

Есүс, ”Надад хайртай хүн Миний үгийг дагадаг” гэж тодорхой хэлсэн байдаг. Тэгвэл Библийн 66 ном болон түүн доторх 31,102 эшлэлээс Бурхан өөрийн “Бүх хүсэл, бүх төлөвлөгөөгөө” заасан байдаг. Тиймдээ ч элч Паул, Ефесийн итгэгчдэд, “Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж, Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн. Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ” (Үйлс 20:20-21, 27) гэж хэлжээ. 

 

Тэгвэл Бурханы бүхэл төлөвлөгөөг системчлэн, тодорхой дараалалд оруулсан теологийг итгэгч бүр тодорхой хэмжээгээр мэдэх ёстой. Ингэснээр тэд алив сургаалын салхинд туугдалгүй, итгэлийн нарийн деталь зүйл дээр ч гярхай байж, зальт сургаалд хууртахгүй юм. 

 

Мараната үйлчлэл, ХУРААНГУЙ ТЕОЛОГИ ТӨСӨЛ хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч нийт 51 хичээлийг эхнээс нь бэлтгэж түүнийгээ энэ төслийг дэмжигчдийн группт эхлээд үзүүлээд бараг 13 хичээлийг ардаа орхижээ. 

 

Хураангуй Теологи Төслийн хүрээнд системт теологийн 8 хэсгийг энгийн хүмүүст ойлгомжтойгоор зааж байгаа юм.  Теологийн 8 тогтсон “Доктрин” буюу “Тогтсон сургаал”-ыг эвангелийн теологийн өнцгөөс үзэж байгаа юм. 

 

Тэдгээр 8 хэсэг нь (Дэмжигчдийн группт үзэх хугацаа): 

1. Бурханы Үгийн талаарх доктрин (2022.02-06) | Олон нийтэд тавигдана (2022.09-12)

2. Бурханы талаарх доктрин (2022.07-09)

3. Бурханы бүтээлийн талаарх доктрин (2022.10)

4. Бурхан Хүү Есүсийн талаарх доктрин (2022.11)

5. Бурхан Ариун Сүнсний талаарх доктрин (2022.12)

6. Авралын талаарх доктрин (2023.01-03)

7. Чуулганы талаарх доктрин (2023.04-06)

8. Ирээдүйн талаарх доктрин (2023.07-08)

 

Та энэхүү теологийн төсөлд дэмжигчээр оролцсоноор олон нийтэд хараахан ил болоогүй хичээлүүдийг урьдчилж үзэх боломжтой болох юм. Энэ төслийн 8 хэсгийн эхний 2 нь амжилттай дуусч байна. Нэгдүгээр хэсгийг 2022 оны 9-р сараас 12-р сарыг дуустал Мараната YouTube сувгаар сар бүр 2 хичээлийг тавихаар бэлтгэж байна. Энэ төсөл ийм байдлаар 2024 оны намар гэхэд бүрэн хэмжээгээрээ олон нийтэд үнэ төлбөргүй тавигдах юм.

 

Харин та дэмжигч болсноор 2023 оны намар гэхэд эдгээр хичээлийг бүгдийг нь үзэх боломжтой. Гэхдээ зөвхөн 2-р хэсгээс та үзэж эхлэх боломжтой ба 1-р хэсгийн хичээлүүд олон нийтэд 2022 оны 9-р сараас үнэ төлбөргүйгээр тавигдахаар бэлтгэж байгааг анхаарна уу. 

Таныг дэмжигч болоосой, өөрийн теологийн боловсролоо дээшлүүлж бусдаас урьтаж алхсан Христийн итгэмжит дагалдагч болоосой гэж хүсч байна.

Эвангелийн Теологийн сууриа баттай тавихад тань Мараната үйлчлэл энэ чухал төслийг гүйцэтгэж байгаад залбирлаараа болон дэмжигч болон оролцоосой гэж хүсч байна. Баярлалаа! Бурхан таныг ивээг ээ!

 

Др. Ж.Бадамдорж
#BJM




Хайх