Есүсийн сүүлчийн 8 өдөр

773

Жил бүр Еврейн цаг тооны бичгээр Израилийн Алслал баярыг еврейчүүд тэмдэглэхдээ нялх хурганы цусаар үхлийн тэнгэрэлчийн аюулаас хамгаалагдаж, Египетээс чөлөөлөгддөг тэр шөнийг санан дурсдаг. Үнэндээ энэ түүхэн үйл явдал нь хожим нь хүн төрөлхтөнийг мөнхийн үхлээс өөрийнхөө цусаар аврах Христ Есүсийг урьдчилан харуулсан ирээдүйг зөгнөсөн үйл явдал болсон юм. 

Гэхдээ нэг зүйлийг Алслал баяр бүрэн харуулаагүй. Тэр нь Амилал. Алагдсан хурга амилаагүй ч, алагдсан Христ үхлээс амилсанаараа Есүс бол зүгээр л хүн биш, ердөө л нэг аугаа багш биш, харин Бурхан хүмүүн биеэр ирсэнийг илчилсэн гайхалтай үнэнийг өөрийн амиллаар батлан харуулсан юм. 

Мараната үйлчлэлийн Бүтэн Библи Төслийн хүрээнд Библийн 66 номыг зааж байгаа билээ. Энэ хүрээнд Лукын сайнмэдээ ном судлал дээр "Есүсийн сүүлчийн 8 өдөр" сэдвээр үзсэн байдаг. Энэ хичээлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна. 

2023 оны хувьд "Амилсаны баяр" 2023.04.09-ны Бүтэн сайн өдөр болох юм. Энэ түүхэн баярын утга учрыг та энэ хичээлээр хүлээн авна биз ээ. 

 

 




Хайх