Сэтгэлгээгээ өөрчлөхөд тань туслах л гээд …

1024

Оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун (Ром 12:2) гэж Библид хэлдэг. Оюун санаагаа шинэчлэх тийм ч чухал зүйл биш байсан бол Библид ингэж тушаахгүйсэн. Бурханы оюун санаа хүний оюун сананаас их өөр. Хүмүүн бидний хамгийн ухаантан ч Түүний аугаа их оюун ухааны хаана нь ч хүрэхгүй. 

“Бүх нийтийн Библийн боловсрол” уриатайгаар Мараната 23 гаруй төрлийн видео сургалтыг 2022.01.15-11.15 хүртэл урамшуулан хүргэж байна. Энэ талаар мэдэхийг хүсвэл “Мараната 2022 оны сюрприйз” http://maranata.mn/pages/onr?id=162 хэсгээс уншаарай.

Дагалдагч байж бусдыг дагалдагч бэлтгэх, гэр бүлдээ Эзэнийг дээдлэн хүндлэх, санхүүгээ хэрхэн зөв зохицуулах, Ариун Сүнсний талаарх анхдагч ойлголтууд, Бурханы хүслийг сонсох, таньж мэдэх, сүнсний тулаанд хэрхэн тулалдах, үр дүнтэй залбирал, ирээдүйнхээ талаар төсөөлөх ба төлөвлөх практик зөвлөгөө, Израиль ба чуулганы ялгаа ба хоорондын шүтэлцээ, хорт зуршлаас чөлөөлөгдөх, амьдралын хямралаа өөрт ашигтайгаар эргүүлэх, Бурханд таалагдаж амьдрах, бидний бие махбодод хандсан Бурханы төлөвлөгөө, амьдралын сайн төгсгөлийг хэрхэн хийх, харилцааны алтан зарчмууд, Христ ирэхээс өмнөх дэлхийд болох тэмдгүүд, Библид итгэх шалтгаан, өөрийгөө хэрхэн зоригжуулах, итгэлийн талаар гэх мэт олон чухал сэдвийг эдгээр 23 сургалтад тодорхой, энгийн, ойлгомжтой заасан байгаа. Та сурсанаа амьдралдаа хэрэгжүүлбэл та оюун санаагаа шинэчлэх болно. 

Бүтэн Библи Төсөл (ББТ) бол Библийн 66 номыг тус бүр 4-5 хичээлээр ерөнхийд нь, гэхдээ гол амин зарчмуудыг нь 21-р зууны Монгол итгэгчдэд нэн шаардлагатай зүйлсийг гаргаж ирж заасан чухал төсөл юм. Энэ төсөл 2021 оны 9-р сараас 2027 оны сүүлч хүртэл сар бүр Мараната лайв сургалтаар заагдаж байна. 

Мөн Хураангуй Теологи Төсөл (ХТТ) гэсэн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд та энэхүү төслийн танилцуулгыг эндээс үзнэ үү.

ДЭМЖИГЧЭЭР оролцохын давуу талыг мэдэхийг хүсвэл дараах видеог үзээрэй.

За ингээд сурах зүйл их байна, хамтдаа оюун санаагаа Бурханы Үгийн дагуу өөрчлөн шинэчилье. Тэр цагт л бид амьдрал юугаа Бурханы хүслээр зөв авч явах билээ. 

Мараната сургалтуудад тавтай морилно уу.

 

Хүндэтгэсэн,
Др.Ж.Бадамдорж

#BJM




Хайх