Есүс үхлээс амилсан явдал хүн төрөлхтөний түүхийг орвонгоор нь эргүүлсэн юм.
1. Есүс цовдлогдож, оршуулагдсан боловч үхлээс амилсанаар өөрийнхөө талаар "Би үхэх боловч, 3 дахь өдрөө амилна" гэсэн эш үзүүлгээ биелүүлсэн юм. Энэ утгаараа Есүсийн хэлсэн үгс үнэн гэдгийг гэрчилдэг. Хэрэв Есүс Христ үхлээс амилаагүй бол түүнд итгэгчид нь хуурамч сүсэгтэн болж хувирна.
2. Есүс үхлээс амилсаныг 500 хүн нэгэн зэрэг харсан байдаг. Сэтгэлзүйчид хэлэхдээ, "Хүн хий юм хардаг боловч яг адилхан хий үзэгдэлийг 2 хүн зэрэг харах боломжгүй. Учир нь тухайн хувь хүний тархинд болж байгаа үйл явц нөгөө хүний тархинд өрнөх боломжгүй юм" гэдэг. Тэгвэл 500 хүн нэгэн зэрэг яг адилхан юм харна гэдэг нь яав ч зохиомол зүйл байх боломжгүй.
3. Есүсийн дагалдагчид Есүсийг цовдлогдож, оршуулагдахад бүгд зугтааж амиа хоохойлсон байдаг. Тэд айжээ. Үхтлээ айж. Харин Есүсийг амилсаны дараа тэд Есүстэй уулзаж, 40 хоног хамт байж, Есүсийг тэнгэр өөд одохыг харж, хоёр тэнгэрэлч тэдэнд "Тэнгэр өөд одсон Есүс мөн ийн ирэх болно" гэдгийг сонсоод, дараа нь 10 хоногийн дараа Иерусалимд Пентекост баяраар Ариун Сүнсийг хүлээн авч Есүсийн тухай бүх үндэстэнд номлох ер бусын зоригийг, үхлээс ч айхгүй тийм эр зоригийг хүлээн авсан байдаг. Тэдгээр 12 дагалдагч өөрсдийн мэдэх ертөнцөд Есүсийн тухай зоригтой тунхагласан байдаг.
4. Өнөөдөр дэлхийн 3 хүний 1 нь Христэд итгэгчид бол 100 хүний 5 нь өөрсдийгөө буддист гэдэг. Яагаад ийм олон хүн Христэд итгэнэ вэ? Тэд бүгд ядуус, хоол гуйж сүмд ирдэг хүмүүс үү? Үгүй дээ. Энэ бол зүгээр л Монголд байдаг хар пи-ар. Бодит амьдрал дээр нийгмийн төрөл бүрийн давхаргаас хүмүүс Христэд итгэж байна. Тиймд сайн мэдээг, Есүсийн тухай үнэнийг гэр бүл, найз нөхөд, таньдаг таньдаггүй бүх хүнд бүхий л боломжоороо авралын сайн мэдээг тунхаглан гэрчлээрэй.
ЕСҮС ХРИСТ ӨНӨӨДӨР Ч АМЬД!