Асуулт: Итгэгч хүн вакцин хийлгэж болох уу?

443

Энэ асуултыг олон хүн асууж байгаа учраас би товчхон хариулъя. 

Хариулт: Болно. Яагаад гэвэл гээд 3 шалтгаан хэлье.

  1. Вакцин бол дух болон гаран дээр тавих араатны тэмдэг биш. Араатан буюу антихрист гай гамшгийн 7 жилийн үед ил тод болно гэж Библид эш үзүүлсэн юм. Тиймд вакцинаар араатны тэмдэг буюу Антихристийн тэмдэг тавьж байгаа биш юм. 

  2. Вакцин бол "One world order" төлөвлөгөөтэй Масончуудын зэвсэг биш. Масончууд буюу дэлхийг нэг захиргаан дор оруулах идеалоги үнэндээ хэзээ ч бүтэхгүй бөгөөд зөвхөн Христ л мянган жилийн хаанчлалаараа дэлхийд жинхэнэ улс шиг улс, удирдагч шиг удирдагч ямар байдгийг харуулах болно. Тиймд иймэрхүү онолын шинжтэй маргаантай асуудалд итгэхгүй байхыг хүсье.

  3. Вакцин бол шинжлэх ухааны ололт. Хүмүүний хувьд өөрсдийн мэдэх шинжлэх ухааны төвшинд хийж буй оролдлого. Үр дүн нь янз бүр байгаа ч хүн бүр өөр өөрийн сонголтоор вакцин хийлгэж болно. Хийлгэхгүй байсан ч таны сонголт. Миний хувьд хийлгэнэ. 

За нэг иймэрхүү, товч хариулахад.

Жич: Би гэр бүлээрээ вакцинаа хийлгэсэн болно.

#BJM




Хайх