Итгэгч эхнэр нөхөр хоёр бусдын л адил ам мурийх үе зөндөө бий

337

Итгэгч эхнэр нөхөр хоёр бусдын л адил ам мурийх үе зөндөө бий. Эрхэлж туниж эсвэл бие биеэ ялах гэж, бие биеийнхээ хор шарыг малтаж хэлэх, хэлэхгүй үг хэлэх ч үе бий. Ямар ч үед нэг зүйлийг санаж байх ёстой. Итгэгч гэр бүл дотор Эзэн Бурхан өөрөө оршин байдаг юм шүү. Танай гэрийн ярьсан болгоныг Тэр чимээгүй л сонсож байдаг. Гэр бүлээрээ ширээ тойрон суухад Тэр дэргэд чинь чимээгүй харж суудаг. Гэр бүлд нь байгаа өөрийн Бурханы оршин буйг хүндэтгэж, эхнэр, нөхөр, үр хүүхдүүд бүгдээрээ эмх цэмцтэй байх нь Түүний хүсэл билээ. Эзэнээс эмээхүй байхгүй бол итгэгч гэр бүл яг л итгэгч биш гэр бүлээс дутахгүй нүгэлдээ хутгалдана. Эр нөхөр нь гэргийгээ хайрлаж, эхнэр хүн эр нөхрөө хүндэлж, үр хүүхэд нь эцэг эхдээ захирагдахын гол нууц нь Эзэнээс эмээх юм. Эс бөгөөс эр эм хоёр өстөн дайсан мэт алалдаж гэр бүлээ өөрсдийн тэнэглэлээсээ болоод сэхэл авахгүй болтол нь сүйтгэдэг тохиол бий. Гээнэдээ ч бий гоонодоо ч бий шүү яс юман дээрээ. Эр эм хоёр нэг гэрт орсон бол тэгээд итгэгч юм бол хоёулаа Эзэний өмнө болон бие биеийнхээ өмнө даруусаж, гэмшиж Эзэн Бурханаасаа зууралдаж байж л ухаан тэвчээр итгэл хайр уучлал найдвараар хорвоог хамтдаа туулах билээ. Гэр бүлүүд амгалан, эмх цэгцтэй байх болтугай гэж ерөөе! #BJM




Хайх