Израильд Монголчууд тэр бүр очоод байдаггүй ч тэнд ч бас янз бүрийн байдлаар цөөнгүй Монголчууд ажиллаж, сурч, амьдардаг.
Дэлхий дээрх эртний улсуудын нэг бол яах аргагүй Монгол, Израиль. Хэдэн жилийн өмнө Израилийн мөнхийн нийслэл Иерусалимд айлчлах үед залбирлын хананы дэргэд байх мөргөлийн өрөөний үүдэнд суух Иерусалимын нэгэн раббид Монголоос ирсэнээ дуулгаад Монголчуудад хандан та юу хэлэх вэ гэж асуухад ийнхүү хэлсэн юм.
Бичлэг хэдийгээр хэдхэн секунд боловч, түүний хэлсэн гол нь, "Хайрла. Эрэгтэй эмэгтэй бүх хүнийг хайрла. Монголчууд Тораг (Библи) дотор амьдраасай. Хэрвээ Монголчууд Израилийг хайрлавал ИАВЭ Бурхан ивээх болтугай!" гэж хэлжээ.