МУХАР СҮСЭГТЭН, ГАЖ УРСГАЛЫН ХОХИРОГЧ болон ҮГ СУУРЬТАЙ ИТГЭЛТЭН

1194

Мухар сүсэгтэн бол ямар үндэслэлээр тухайн зүйлд итгэж байгаагаа мэдэхгүй, суурь номлолыг нь судлахгүйгээр хувь хүнийхээ сүсэг төсөөллөөр ажил амьдралаа бүтээх гэсэн хувь хүн байдаг. Ийм төрлийн хүмүүс аль ч шашинд бий. Харамсалтай нь сайхан сэтгэлтэй тэд ажлаа л бүтээж байвал яаж ч хохирсон, ямар ч төлөөсийг төлөхөд бэлэн байдаг нь харамсалтай. Мөн тэд, бүтээж л байвал ямар ч шашинд ороход бэлэн. 

Гаж урсгал бол арай өөр. Гаж гэдэг нь гажуудуулсан гэсэн утгатай. Юуг гажуудуулсан бэ гэхээр тухайн шашны үндсэн суурь сургаалыг гажуудуулж онцгой ойлголт, тусгай илэрхийллийг тэд л авсан учраас өөрсдийгөө хамгийн зөв гэж тэд итгэдэг бас итгүүлдэг. Тиймдээ ч тэд үндсэн сургаалыг баримтлагчдыг буруутгаж, өөрсдийгөө зөвтгөдөг. Гаж урсгалд орсон хүмүүсийг ажвал мухар сүсэгтэнтэй төстэй. Тэд сайхан сэтгэлтэйн дээр суурь сургаалыг нягтлан судлах тал дээрээ ямар нэг зүтгэлгүй. Тиймдээ ч тэд гаж сургаалтаны хэлсэн бүхэнд нь итгэн дагаж байдаг гэнэн бөгөөд хулчгар хүмүүс. Тэдний айдсаар нь дамжуулан гаж сургаалтнууд оюун санааны боолчлолд оруулдаг. 

Харин "ҮГ СУУРЬТАЙ ИТГЭЛТЭН" бол тэс өөр. Үг гэдгээр би Библийг хэлж байгааг онцгой анхааруулъя. Библи бол орчлон ертөнцийг Бүтээгч, хүнийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн, хүний гэм нүглийг уучилж бас түүнд ирээдүйн найдварыг өгөгч, Аврагч, ЭЗЭНий хүмүүнд өгсөн үг сургаал юм. Үгийг судалдаг, хэрэгжүүлдэг хүний нүд аливааг ялгах чадвар өндөр хөгжсөн байдаг учраас тэр бүр мухар сүсэгтэн шиг өөрийн төсөөллөөрөө сүсэглэхгүй эсвэл гаж сургаалтанд мэхлэгдсэн өрөвдөлтэй хүн шиг үг дуугүй айдсаар боолчлуулдаггүй. Харин хэлээд байгаа нь үнэхээр Библид байна уу үгүй юу гэдгийг тэр нарийн нягталдаг. 

Энэ утгаараа Мараната үйлчлэл Бүтэн Библи Төсөл болон Хураангуй Теологи Төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бүтэн Библи Төсөл нь Библийг ном номоор нь, гол агуулгаар нь зөв ойлгоход чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Библийн бичиг үсэггүйдлийг арилгах зорилготой. Хураангуй Теологи Төсөл нь 2000 гаруй жил Христитгэл юуг номлож, юуг зааж ирсэнийг Библийн тодорхой эшлэлтэй нь нарийн заахад чиглэсэн итгэлийн зөв суурь тавихад зориулагдсан төсөл юм. Хэрэв та Үг суурьтай итгэлтэн байхыг хүсвэл энэ хоёр төслүүдийн сургалт, хичээлүүдэд хамрагдана биз ээ. Хэнд ч мэхлэгдэхгүй, харин ЭЗЭН дотор зөв итгэлтэй, Үгийн хязгаар дотор бүрэн эрх чөлөөтэй, сүнсний эрх мэдэлтэй, амьдралдаа арвин их үр жимстэй, айдсаар биш хувь хүний төсөөллөөр биш зөвхөн Бурханы Үг суурьтай итгэлтэн болоорой. Оюун санааны эрх чөлөөг Библи л өгч чадна. Тиймд Библийн энэ хоёр чухал төсөлд ач холбогдол өгч амьдралын турш суралцаарай. ЭЗЭН таныг ивээг ээ! #BJM 




Хайх