Сүнсний тулаан дунд байгаа бол 3 зүйл хэлье

2615

1. Ерөнхий Командлагч Ариун Сүнсний чиглүүллэгийн дагуу дайт. Библиэс Ариун Сүнс ямар үг өгнө тэр үгээр дайт. Үгийг тунхагла, Үг таны төлөө юу хийхийг харж тасралтгүй залбир. Бурханы хүн, Бурханы Үгээр, Бурханы чиглүүлгийн дагуу залбирвал тэнгэрс хөдөлгөөнд орж нөхцөл байдал гаднаа юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт харагдавч дайсны ар талд асар их хохирол учирч та бидэнд ялалт ирэх өдрүүд наашилдаг. Тиймд Ариун Сүнс ба Үгээр залбирч тулалдаарай.

2. Тулаан дунд шинэлэг бүтээлч бай. Дайсантай нэг л аргаараа бүү үзэлц. Тэр аргыг чинь аргалаад сурсан дайсан инээгээд л сууна. Тиймд арга барилаа өөрчил. Ганцаараа бүү дайт, харин залбирлын дэмжигчтэй бол. Өөрийгөө амрааж завсарлага ав. Агаарт гар. Та бид амарч байх үед ч тэр тулааныг тэнгэрэлч нар таны төлөө үргэлжлүүлэн хийж байгааг бүү март. Тулаан хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй болохоор өөртөө амралт авч хүчээн сэлбээрэй. Таны итгэлийг хүчитгэх номлол сургаал сургалтад хамрагдаарай. Тийм зүйлс таныг илүү ухаалаг бүтээлч байдлаар дайтахад тус болно. Тиймд тулаан дунд бүтээлч бай.

3. Дайн бол дайснаа мэхэлж ялах арга замаар ялдаг ухаан. Дайсан таныг мэхлэх элдэв бодол мэдрэмж дуу чимээ тан руу чулуудна. Бүү тоо. Харин Бурханы Үг ба залбирлаар шаардлагатай бол мацаглан залбирч ялна. Дайсандаа мэхлэгдэхгүйн тулд Бурханы Үгт таны тухай хэлсэн бүхэнд итгэ. Дайсан таны эмзэг тал, эргэн тойрон дахь сул хүмүүс руу тань довтолдог. Тэднийхээ төлөө залбир. Бусадтай харилцах харилцаа, өөрийн биеэ авч явах тал дээр анхаар. Дайсанд далим бүү өг. Сиймхий ч бүү гарга. Үүнийг сонор сэрэмжтэй бай гэж Библид хэлсэн байдаг.

Ялах нь тодорхой учраас ялахын төлөө урагшаа!

#BJM


Дерек Принс, Сүнсний тулаан сонсдог ном


СҮНСНИЙ ТУЛААН видео сургалтыг сонирхож байгаа бол дараах холбоос дээр дарна уу. http://maranata.mn/pages/or?id=34

 




Хайх