Зарим маань замын дундаас буцчихлаа

374

Зарим маань замын дундаас буцчихлаа. Зарим маань өөр зорилго тээгээд өөр тийшээгээ явчихлаа. Зарим маань тэсэж чадсангүй амархан, өргөн замыг сонгоод явчихлаа. Зарим маань нүгэлдээ дурлаад, дэлхийтэй ходий болоод чуулганыг элэглэн дооглоод ард үлдчихлээ. Зарим маань элдэв шуналд автаад янз бүрийн эд материалдаа сатаараад түүгээрээ өөрийн үнэ цэнээ солиод нэг газар саатчихлаа, араас ирэх янзгүй. Зарим маань үйлчилж үйлчилж ядраад эцэстээ халуун ч биш хүйтэн биш ч болчихлоо. Зарим маань яасныг нь мэдэхгүй, нэг л их гомдолтой нулимстай үлдээд итгэлээ хэрэггүй гээд хог руу чулуудчихлаа. Зарим маань нэг босоод нэг хэвтээд нэг мөлхөөд ч болсон хамаагүй загалмайгаа үүрээд явж байна. Зарим маань өчнөөн паакттай ч Эзэний өмнө гэмшээд өөрчлөгдөөд явж байна. Зарим маань харин алдаа багатай сайн явж байна. Зарим маань бусдын алдааны хохирогч болсон ч Эзэнд найдсан итгэлээ гээлгүй зоригтой явж байна. Та харин хаана явж байна? #BJM




Хайх