Чуулганыг хэн удирддаг вэ?

522

Чуулганыг хэн удирддаг талаар хааяа ч болов бодож байх ёстой. Хэн хэлэмгий доломгой, хурц үзэл бодолтой, энд тэндээс цуглаануудаар хэрэн хэссэн итгэгчид цуглааныг шүүмжилж, өөлж, пасторуудыг мохоож, итгэгчдийн дунд өөрийн фэн бүлэглэл үүсгэж үүнийгээ зөв гэж боддог хүмүүст 3 үг хэлчихье:

1. Чуулганы тэргүүн Христ өнөөдөр ч амьд бөгөөд тэргүүн буюу толгой болсон Христ Есүс өөрийн бие болсон чуулганаа удирдсаар 2000 гаруй жил болжээ. Тиймээс олон жил чуулганд явсан итгэгч өөрийгөө чуулганыг удирдах эрхтэй гээд эндүүрсэн бол Христ одоо ч чуулганы тэргүүн гэдгийг санаасай. Христэд бие нь захирагдах нь эрүүл чуулганы шинж юм.

2. Тэргүүн болсон Христ өөрийн төлөөллийн хүнээр чуулганаа удирдсаар ирсэн. Тэд бол пасторууд юм. Пастор Бурханы чиглүүлгийн дагуу үг ба залбирлын үйлчлэл хийхдээ чуулганыг удирддаг. Зарим итгэгчид пасторт зөвлөгөө өгөх гэж мэргэн хүн болдог ч битгий тэг гэж зөвлөе. Пастор хүмүүсийнхээ үгийг сонсох нь сонсоно гэхдээ тэдний үгээр чуулганыг удирдана гэсэн үг биш. Христ өөрийн чуулганыг ямар пастораар хэдийд яаж удирдуулахаа шийддэг. Тиймээс пастор ч бас чуулганы тэргүүн биш юм. Тэргүүн хоньчины туслах хоньчин гэж ойлгож болно. Пастор ирсэн шигээ явна. Дараагийн үйлчлэлдээ шилжинэ.

3. Чуулганыг хэн удирддаг вэ гэж үү? Ямар ч байсан чуулганыг гишүүд удирддаггүй гэдгийг тодорхой ойлго. Харин Христ өөрийн төлөөллийн удирдлагаар чуулганыг удирдаж гишүүд нь тэр төлөөллийн эрх мэдэл дор захирагдаж явах ёстой байдаг. Пастор гишүүддээ хариуцлагатай, гишүүд ч пасторынхаа өмнө хариуцлагатай. Ийнхүү бие биеэ харж хандаж бүгд Христийн Үгийн дагуу хэм хэмжээндээ явах ёстой. Чуулган ингэж байж чадваас эрүүл байна.

Бүгд Эзэнээс эмээж чуулганыг хайрлагтун, чуулганыхаа төлөө амьдрагтун! Эмх цэгцтэй, эрх мэдэл дор захирагдаж дураараа аашлах байдлыг үл гаргая.

#BJM 




Хайх