Хураангуй Теологи Төслийн оршил

675

Хураангуй Теологи Төсөл нь Эвангелийн чиглэлийн чуулгануудын баримталдаг үндсэн 8 доктриныг энгийн хүмүүст ойлгомжтой байхаар тайлбарласан 50+ хичээл бүхий төсөл юм. Энэ төслийн санхүүжүүлэгч нь Монгол итгэгчид бөгөөд олон нийтэд 2022 оны 11 сараас сар бүр 2 хичээл Мараната YouTube Сувагт тавигдахын хажуугаар maranata.mn цахим хуудас дээр давхар тавигдаж 2024 оны төгсгөл гэхэд бүрэн эхээрээ бэлэн болно. Харин тэр хүртэл бага багаар өөрийн теологийн боловсролоо дээшлүүлэх боломжийг Мараната үйлчлэл танд олгож байна. Энэ төслийг дэмжихийг хүсвэл Мараната үйлчлэлтэй холбогдоорой. Санах бүртээ бидний төлөө залбирч өгөөрэй баярлалаа! #BJM

Жич: Хураангуй Теологи Төслийг дэмжихийг хүсвэл Мараната үйлчлэл рүү мессэж бичээрэй. (энд дарах)




Хайх