2. Матай (Бүтэн Библи Төсөл)

917

Матай номын танилцуулга видеог үзнэ үү:

"БҮТЭН БИБЛИ ТӨСӨЛ" нь (Цаашид "ББТ") Монгол чуулганы үе үеийн Христийн дагалдагч нарт Библийн 66 номыг ухааран судлах "Христитгэлийн өв сургаалын цахим сан"-г бий болгох зорилготой юм. Энэ их үйлсэд нэгдэж залбирлаараа болон энэ төслийн хүрээнд сар бүр болох Библийн ном номоор заах сургалтуудад оролцож бодит ДЭМЖИГЧ болж дэмжээрэй. Бүтэн Библи Төслийн тухай энд дарж үзнэ үү.


МАТАЙ ном судлалаар та дараах хичээлийг үзнэ.

Танилцуулга видео хичээл 

1. МАТАЙ НОМЫН ТОЙМ БА ОНЦЛОГ

2. ЕСҮСИЙН АМЬДРАЛ

3. ЕСҮСИЙН 5 СУРГААЛ

4. ДАГАЛДАГЧИЙН АМЬДРАЛ

 


Та бүхэнд Матай номын ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Номын нэр: Матайн сайн мэдээ

Бичсэн хүн: Матай (Лээв)

Огноо: МЭ 40 он

Хамрах жилүүд: МЭӨ 6 - МЭ 33 он 

Номын нийт бүлэг: 28

Номын нийт эшлэл: 1071

Номын гол санааг нэг үгээр хэлбэл: Хаанчлал

 

Номын ерөнхий агуулга: 

- Есүсийн айлчлал (Матай 1:1-4:11)

- Есүсийн үйлчлэлийн эхэн үе ба номлол (Матай 4:12–7:29)

- Есүсийн эрх мэдэл (Матай 8-10)

- Есүсийг эсэргүүцсэн нь (Матай 11:1–16:12)

- Есүс дагалдагч нараа бэлтгэсэн нь (Матай 16:13–20:34)

- Есүс өөрийгөө албан ёсоор танилцуулсан ба дахин эсэргүүцэлтэй тулсан нь (Матай 21–27)

- Есүсийн амилал (Матай 28)

 

Номын ерөнхий бүтэц:

- Есүсийн угийн бичгийг 3 бүлэгт тус бүр 14 хүнээр өгүүлсэн (Матай 1:1-17)

- Есүсийн үйлдсэн гайхамшигт үйлсийг нэг дор багтаасан (Матай 8-10)

- Есүсийг эсэргүүцсэн хэсгийг нэг дор багцалсан (Матай 11:2-16:12)

- Зөвхөн эхлэл (Матай 1-4) болон төгсгөл (Матай 19-28) нь цаг хугацааны дагуу болсон явдлыг өгүүлсэн бол Матай 5-18 бүлэгт тодорхой сэдвээр багцлан хүргэсэн. 

 


Матай номын сургалтад та бүхнийг урьж байна. 21-р зууны Монгол итгэгч хүн Матай номоос сурах олон чухал зүйлийг 4 хичээлээр та бүхэн товч тодорхой байдлаар сурах болно. 

Сургалтын төлбөр 50,000₮ 

Хэрэв та сургалтад суухыг хүсвэл Мараната үйлчлэл рүү мессэж бичээрэй. Баярлалаа! 

 




Хайх