3. Гэтлэл (Бүтэн Библи Төсөл)

707

ГЭТЛЭЛ номын видео танилцуулга

"БҮТЭН БИБЛИ ТӨСӨЛ" нь (Цаашид "ББТ") Монгол чуулганы үе үеийн Христийн дагалдагч нарт Библийн 66 номыг ухааран судлах "Христитгэлийн өв сургаалын цахим сан"-г бий болгох зорилготой юм. Энэ их үйлсэд нэгдэж залбирлаараа болон энэ төслийн хүрээнд сар бүр болох Библийн ном номоор заах сургалтуудад оролцож бодит ДЭМЖИГЧ болж дэмжээрэй. Бүтэн Библи Төслийн тухай энд дарж үзнэ үү.


Гэтлэл номыг бичигч: Мосе. 

Номын гол санаа: ИАВЭ Бурхан Израилчуудыг Египетийн 400 жилийн дарлалаас чөлөөлж, тэднийг Синай ууланд авчирч Мосегээр хууль өгөөд, дараа нь Кадеш-Барнеад "Асар сүм" (Явуулын сүм) барих заавар өгч бариулдаг. Ийнхүү Бурхан Израиль үндэстэнийг бий болгож байгааг өгүүлдэг ном. 

Номын үндсэн хэсэг:
Гэтлэл 1-18-д Чөлөөлөлтийн тухай
Гэтлэл 19-31-д Хууль хэрхэн өгсөн тухай
Гэтлэл 32-40-д Асар сүмийн тухай 

Суралцах сонирхолтой сэдэв:
- Хуучин амьдралаас шинэ амьдралд шилжилтэд саад болдог зүйлс
- Мосегийн амьдралын сургамж
- Шинэ Гэрээний итгэгч ба Мосегийн хууль 
- Абрахамын гэрээ ба Мосегийн гэрээний ялгаа
- Асар сүм ба түүний ач холбогдол
- 10 тушаал ба түүний тайлбар 
- Шаббат амралт шинэ гэрээний итгэгчдэд хамаатай юу? гм 


Гэтлэл номоор та дараах хичээлийг үзнэ.

Танилцуулга видео хичээл

1. ГЭТЛЭЛ НОМООС СУРАХ 2 СҮНСЛЭГ ЗАРЧИМ

2. МОСЕГИЙН АМЬДРАЛААС СУРАХ 5 СУРГАМЖ

3. МОСЕГИЙН ХУУЛЬ БА АРВАН ТУШААЛ

4. АСАР СҮМ БА БУРХАНЫ ОРШИХУЙ (Асуулт хариултын цаг)

 


СУРГАЛТАД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Сургалтын бүртгэл: 50,000₮

Мараната үйлчлэл фэйсбүүк хаяг руу мессэж бичээрэй. Баярлалаа! 

 

 




Хайх