Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг харагдана

645

Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг харагдана. Сөрөг хүмүүстэй байх тусам амьдрал сөрөг харагдана. Хэнтэй нөхөрлөнө амьдрал тийм болдог юм шиг. Тэгвэл эерэг хүмүүсийн үндсэн 5 шинжийг хэлэх үү?

1. Эерэг хүмүүс шуналгүй. Тэд байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд арвич хямгач байдаг.

2. Эерэг хүмүүс залхуурдаггүй. Тэд маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Мөн амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.

3. Эерэг хүмүүс хуурамч биш. Тэд маш үнэнч хүмүүс байдаг учраас тэд үнэхээр сайн найз байдаг.

4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй. Тэд үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэдэг. Тэд үргэлж урд алхдаг.

5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь хийдэггүй. Тэд үргэлж бусдыг хүндэлж харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө. Тэднийг бүү гомдоогоорой.

Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байвал та амжилттай амьдарна. 

#BJM 


Та энэхүү цахим номыг Гэрэлт апп-аас худалдан авах боломжтой




Хайх