Библи Үндсэндээ (Бүх нийтийн Библийн боловсрол)

703

Библи өөрөө их эртний ном. Библийн хамгийн эртний ном болох Иов номыг Библийн эрдэмтэд болон Еврейн рабби нар Манай Эзэний Өмнөх (МЭӨ) 1500 гаруй жилийн тэртээ бичигдсэн гэж үздэг бол Библийн хамгийн сүүлд бичигдсэн ном болох Илчлэл номыг Манай Эзэний (МЭ) 94-96 үед бичсэн гэж үздэг.

Үүнээс үүдээд 1600 гаруй жилийн цаг хугацааны алслал дотор Библийн 66 ном бичигдсэн бөгөөд өөр өөр цаг хугацаанд амьдарч байсан 40 гаруй хүмүүс Бурханы Ариун Сүнсний тусламжтайгаар бичсэн байдаг. 

Библи хэрхэн бичигдсэн талаарх дараах видеог үзнэ биз ээ (энд дарах)

Библийн нарийн төвөгтэй хоорондын уялдаа холбоог Др. Жон Фрайман боловсруулж БИБЛИ ҮНДСЭНДЭЭ хэмээх сургалтыг бүтээсэн байдаг. Оршил хичээлийг үзвэл дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Мараната үйлчлэлээс БҮХ НИЙТИЙН БИБЛИЙН БОЛОВСРОЛД зориулж 7 хоног бүрийн Даваа гарагт (Жил бүрийн 9 сараас 5-р сарыг дуустал) Maranata Monday Teachings уриан дор Мараната YouTube сувгаар хичээлүүдээ үнэ төлбөргүй тавих гэж байна. 

Энэ удаад 10-р сарын 2-оос 12-р сарын 4-ны Даваа гарагуудад Библи Үндсэндээ сургалтын 10 хичээлийг цувралаар хүргэх байна. 

Та Мараната YouTube сувгийг захиалаарай (Subscribe хийгээрэй). Тэгвэл та хичээл нээгдсэн даруйд үзэх боломжтой болно. 

Энэ дашрамд өмнөх ДАГАЛДАГЧ хичээлийг та үзээгүй бол энд дараад үзээрэй. Хэн нэгнийг дагалдагч болгох гэж байгаа бол энэ тун хэрэгтэй үндсэн ойлголтыг заасан байгаа. ЭЗЭН ивээг ээ! #BJM 




Хайх