Библийн болон Теологийн боловсролыг бүх итгэгчдэд!

903

Библийн болон теологийн боловсролыг бүх итгэгчдэд хүргэх зорилготой Мараната сургалтуудыг та дараах холбоосоор сонирхоорой. Мараната сургалт 2019 оноос онлайнаар сургалтуудаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд дэлхийн 17 улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа Монголчууд маань Мараната сургалтуудаар өөрийн итгэлийн суурийг тавьж өөр өөрсдийн сүм чуулгандаа, эзэмшсэн мэргэжил, салбартаа тэргүүлэн үйлчилж, ажиллаж байгаад Бурхандаа талархаж байна. 

Мараната сургалтууд нь 1) Сэдэвчилсэн, 2) Библийн ном номоор, 3) Залбирлын, 4) Хувь хүний хөгжлийн, 5) Теологийн гэсэн үндсэн 5 ангилал дор одоогоор 40+ гаруй бие даасан сургалтын хөтөлбөрийг танд санал болгож байна. 

Та дараах холбоос дээр дарж тухайн ангилал бүрт байгаа сургалтуудтай танилцана уу.

 

Сургалтын ангилал: 

Сэдэвчилсэн Библийн сургалтууд 

Бүтэн Библи Төслийн сургалтууд

Мараната залбирлын сургуулийн сургалтууд

EQUIP сургалтууд

Хураангуй Теологи Төслийн хичээлүүд

 

Та дээрх холбоос дээр дарж тухайн ангилал бүрт буй олон төрлийн сургалтуудаас өөрт хэрэгтэйгээ сонгон дэлхийн хаанаас ч суралцах боломжтой. 

Бүгд видео сургалт учраас та өөрийн сонгож бүртгүүлсэн сургалтаа 30 өдрийн турш өөрийн хүссэн цаг, газар, хурд, давтамжаар сурах боломжтой. 

Танд асуулт байвал Мараната үйлчлэлийн Фэйсбүүк хаягаар мессэж бичээрэй.

Баярлалаа!  

 

 




Хайх