Баярлалаа багш аа!

592

Миний багш, ментор, насан туршийн минь итгэлийн ах, найз Др. Рик Гриффит гэж хүн бий. 1996 оноос хойш 25 жил бид харилцаатай байгаа нэг нууц бий.

Нэг удаа би түүний жолооч, орчуулагч хийж Эрдэнэтээс УБ орох замд олон зүйлийн талаар ярилцаж байхад багш минь надад, "Миний үйлчлэл чиний амьдралд одоо ч хүрч байгаад Бурханд талархаж байна" гэж билээ.

Энэ үгийг одоо ч би мартдаггүй юм. Зарим хүний үйлчлэл амьдралын тодорхой улиралд л орж ирээд гарч явсан байдаг. Өвчтэй үед эдгээгээд үйлчлээд явсан, ядарсан үед тэнхрүүлээд үйлчлээд явсан, задарсан үед засаад үйлчлээд явсан, яахаа мэдэхгүй үед зүг чиг гаргаж өгөөд үйлчлээд явсан гэх мэтээр үйлчлэлүүд амьдралд нөлөөгөө өгөөд явсан байдаг.

Харин зарим хүний үйлчлэл насан туршид тэтгэж, босгон байгуулж, хүчитгэж, зоригжуулдаг. Таны амьдралын ямар нэг улиралд амьдралд тань үйлчлээд явсан, эсвэл одоо ч үйлчилсээр байгаа хүмүүс байдаг бол тэдэнд талархаж яваарай. Одоо ч миний амьдралд Христийг сануулж, Христ рүү дагуулж, Христээр ятгаж, Христийг хайрлах зүрхийг сэргээж байдаг бурханлаг багш нар, эцгүүд байдагт талархдаг. Тэднийг хүндэтгэж, үгэнд нь орж, хайрлаж, залбирч байдаг минь тэднээс үргэлж суралцах гэсэн даруу сэтгэлээс тэдэнд өгч чадах миний хариу юм болов уу.

Би өөрөө ч бусдад бас сайны жишээ, амьдралд нь хүрч үйлчилдэг Бурханы зарц, өвийг үлдээх нэгэн байхыг хүснэм. Замаа сайн дуусгаж, итгэлээ сахиж сайн явахсан. Санах бүртээ ерөөж залбирч байгаарай. Баярлалаа!

#BJM




Хайх