Мацаглан залбирахуй

743

Мацаг барих талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Зарим нь турах гэж хоолоо хасч байгаагаа мацаг барих гэж ойлгодог бол зарим нь хоолгүй учраас “За өнөөдөр ч мацагтай өдөр таарч дээ” гэх мэтээр ярьдаг. Зарим нь шашны зан үйл болгож, зарим нь эрүүлжих detox хийх арга гэж эрүүл мэнд талаас үздэг. 

Мацаг барих нь ер нь л бие махбодтой холбоотой, энэ махбодын хүслийг хязгаарлах зорилгоор мацаг барьж хэр удаан тэвчээртэй барьснаараа өөрийгөө илүү сайн, гэгээрсэн, сэтгэлийн тэнхээтэй гэх мэтээр үнэлдэг. 

Харин итгэгч хүний хувьд нийгэмд түгээмэл байдаг мацаг барих талаарх элдэв тодорхойлолт, дүгнэлттэй санал нийлээд явах уу? Эсвэл Библи энэ талаар юу гэж хэлсэн бэ асуух уу? 

1Коринт 6:19-20
Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.

Есүс Христийг өөрийн Аврагч, амьдралын Эзэн болгох үед Ариун Сүнс бидний дотор оршин сууж бидний сүнс Бурхан Ариун Сүнстэй хамт нэгдэн “дахин төрдөг.” Бид нэг удаа дахин төрж, насан туршдаа сүнсээр төрсөн амьдралаараа энэ махан биендээ амьдрах гэж зөрчилддөг. Энэ зөрчилдөөн дунд Ариун Сүнсний хүслийг дагавал махан биеийн хүсэл суларч, махан биеийн хүслийг дагавал Ариун Сүнсний дуу хоолой цаашилдаг. Тэгвэл яаж энэхүү махан биеийг Бурханы хүслийн дагуу амьдруулдаг болгох вэ?

Ром 6:13
Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. 

Махан биеэ нүгэлд зориулах биш харин биднийг амьдаас амьд болгосон Бурханы хүсэлд өргөж, энэ биеэ зөвт байдлын зэвсэг болго гэжээ. Энэ махан бие Ариун Сүнсэнд захирагдаж Бурханы хүслээр зөв, сайн, сайхан, үнэн зүйлийг үйлдэж амьдрах энэхүү сонголтын зөрчилдөөн дунд мацаг барин залбирах чухал үүрэг гүйцэтгэдэг. Махан биеийн хүслээ ялж чадахгүй хүн Ариун Сүнсний хүслийг гүйцэлдүүлж чадахгүй гэж Др. Эдвин Луис Коол хэлсэн байдаг. Эзэний төгс, ариун, сайн хүсэлд энэ биеэ зориулахыг хүсч байвал мацаг барихад итгэгч бүр суралцах ёстой. Тэгвэл Библид мацаг барих гэж юуг хэлдэг вэ?

Та МАЦАГЛАН ЗАЛБИРАХУЙ номыг Гэрэлт апп-аас цахимаар худалдан авах боломжтой.

Номын танилцуулга: http://maranata.mn/pages/rd?id=75




Хайх