Библид бичигдсэн 25 болон одоо чуулганд ажиллаж байгаа 3 бэлэг

406

Сүнслэг бэлгүүд нь Эцэг Бурхан, Есүс Христ, Ариун Сүнс Бурханаас итгэгчдэд өгсөн ер бусын онцгой чадвар байдаг.

Ром 12:6-8 (Бурхан Аавын өгсөн бэлгүүд)
Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж. Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.

1Коринт 12:8-10, 28 (Бурхан Ариун Сүнсний өгсөн бэлгүүд)
Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол, бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна … Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ.

Ефес 4:11 (Бурхан Есүсийн өгсөн бэлгүүд)
Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. 

Эдгээрийг жагсаавал доорх жагсаалт гарч ирнэ. Мөн Библид бичигдээгүй боловч чуулганд өгөгдсөн өөр 3 бэлгүүд бий. 

Библид бичигдсэн 25 бэлэг

1. Эш үзүүллэг (номлох, урамшуулах үгс) (1Коринт 12:10, 28-д мөн гарч байгаа)

2. Үйлчлэх (үйлчлэл)

3. Багшлах заах (Ефес 4:11-д бас гардаг) 

4. Ятгах (урам зоригийг сэргээх, итгэлийг бадраах)

5. Өглөг өгөх (өгөөмрөөр өргөх)

6. Манлайлах тэргүүлэх (эрх мэдэлтэйгээр удирдах, захирах)

7. Өршөөнгүй (бусдад эелдэгээр зөөлнөөр хандах)

8. Мэргэн ухааны үгс (мэргэн зөвлөгөө, мэргэн үгс)

9. Мэдлэгийн үгс (судалгаа хийх, мэдлэгтэйгээр ярих)

10. Итгэл

11. Эдгээх (1Коринт 12:28-д бас гардаг)

12. Гайхамшиг үйлдэх (аугаа үйлсийг үйлдэх) (1Коринт 12:28-д бас гардаг)

13. Сүнснүүдийг ялгах (Сүнслэг зүйлийг ялган таних мэдрэмж)

14. Олон янзын хэлээр ярих (хэзээ ч суралцаагүй хэлээр ярих, үл ойлгогдох авиагаар залбирах) (1Коринт 12:28-д бас гардаг)

15. Хэлүүдийг тайлбарлах

16. Элч нар (Ефес 4:11-д бас гардаг)

17. Туслах

18. Удирдах администрацийн ажил (засаг төрд ажиллах, бусадтай хамтарч ажиллах)

19. Сайн мэдээг тунхаглагч 

20. Пастор (хоньчин) 

21. Ганц биеэр амьдрах чадвартай (Celibacy) (1Кор 7:7)

22. Сайн дураараа ядуурах чадвартай байх (1Кор 13:3)

23. Христийн төлөө амьдралаа золионд гаргах (Martyrdom) (1Кор 13:3)

24. Илгээлтийн эзэн (Ефес 3:6-8)

25. Зочломтгой (1Петр 4:9)

Одоо чуулганд ажиллаж байгаа 3 бэлэг

26. Зуучлан залбирах

27. Чөлөөлөлт хийгч (чөтгөрүүдээс бусдыг чөлөөлөгч)

28. Магтаалын удирдаач 

 

#BJM 

 




Хайх