Израилийн төлөөх залбирал

565

Христэд итгэгчид бид Библийн үгийн хязгаар дотор итгэлээ сахих ёстой үндсэн зарчмыг мартаж болохгүй. Библид өгүүлээгүйг эс үйлдэж, Библид өгүүлсэний дагуу үйлдэнэ гэсэн үг. Библийн олон газар Бурхан Израилийг хайрласан ишлэлүүд байдаг. 

Израилийн төлөө бид тасралтгүй залбирах ёстой учир

Исаиа 62:1
Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт, аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.

 

Эцсийн өдрүүдэд Израилийн ач холбогдол

Матай 23:37-39
Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ Намайг огт харахгүй.

Эцсийн өдрүүдэд Иерусалимыг булаан авахын төлөө Хармагедон аян дайн болох болно. Үнэндээ тэнд үндэстэнүүдээс бүрэлдсэн их цэргийн цугларалт болох бөгөөд яг дайн болохгүй харин ЭЗЭН өөрөө тэднийг тэнгэрээс шууд шийтгэх юм. 

Илчлэл 16:16 (Хармагедон - Ха Магиддогийн хөндий) Энэ тулааны талаар Езекиел 38-39-р бүлэгт өгүүлсэн байгаа. 

Зехариа 12:3
Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.

Зехариа 14:2
Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй. 

 

Есүс цэрэглэн дайрсан их тулаанд ялалтыг авчрах болно

Зехариа 12:8
Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.

Зехариа 14:3-8
Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна. Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно. Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна. Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана. Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.

 

Есүс цэргийн ялалтаас гадна сүнслэг ялалтыг авчрах болно.

Зехариа 12:9-10
Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ. Би нигүүлслийн, гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно. 

Иоел 2:32
ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.

 

Есүс бүх үндэстэнийг өөрийн алдрын хаан суудлаасаа Иерусалимаас захирна

Дуулал 132:13-14
Учир нь ЭЗЭН Сионыг сонгосон юм.
Тэр түүнийг Өөрийн орших газар болгохыг хүсэв.
“Энэ бол мөнхөд Миний амрах газар болой.
Үүнийг хүссэн тул Би энд амьдарна.

ДУУЛАЛ 122
Давидын өгсөх дуу.
Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэд
Би баярласан.
Иерусалим аа, бидний хөл
Чиний дааман хаалганы дотор зогсож байна.
Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,
Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд
ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр
Израилийн тогтоолын дагуу очдог юм.
Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,
Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.
Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.
“Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.
Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,
Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.
Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ.
Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө
Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.

Эзэн эцсийн өдрүүдэд Израилийн төлөө залбирдаг харь үндэстэнүүдийн хөдөлгөөнийг дэлхий даяар бий болгоно гэж эш үзүүлсэн байдаг. 

Исаиа 56:6, 7
ЭЗЭНд үйлчилж,
ЭЗЭНий нэрийг хайрлан,
Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг
Би Өөрийн ариун ууланд аваачин,
Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно.
Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана.
Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”.

Исаиа 62:6-7
Иерусалим аа,
Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив.
Тэд бүх л өдөржин, бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй.
ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.
Тэр Иерусалимыг босгож, байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.

 

Иерусалимд Эзэн өөрөө дахин айлчлан бүх Израиль өөрийн Аврагч Мессиагаа харах тэр өдрийг хүртэл бид залбирах ёстой юм. 

Матай 23:39
Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ Намайг огт харахгүй.

Мэдээж олон итгэгчид Израилийг ерөөсөн нь ерөөгдөнө гэдэг зарчмаар ерөөл авах гэж залбирдаг. 

Эхлэл 12:1-3
ЭЗЭН Абрамд айлдсан нь
—Чи төрсөн нутгаа,
Төрөл садангаа,
Эцгийнхээ гэрийг орхиж,
Миний чамд зааж өгөх газар уруу яв.
Би чамайг агуу үндэстэн болгож,
Чамайг ерөөн,
Алдар нэрийг чинь агуу болгоно.
Тэгээд чи ерөөлийн үндэс болно.
Чамайг ерөөгчдийг Би ерөөж,
Чамайг хараагч нэгнийг Би хараана.
Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.

Бид Бурханы үгийн хязгаар дотор Израилийн төлөө залбирах нь бид ерөөгдөх гээд залбираад байгаа юм биш. Бид аль хэдийнээ Христ Есүсээр ерөөгдсөн билээ. Харин бид Израилийн авралын төлөө, бидний үндэс болсон Израилийг ерөөж Бурханы хүслийн дагуу залбирах үүрэгтэй юм. 

 

 

 




Хайх