Ямар үйлчлэл үнэгүй, ямар үйлчлэл үнэ төлөөстэй байх ёстой вэ? (Библийн хариулт)

613

" ... Үнэгүй авснаа үнэгүй өг" гэдэг Есүсийн үгийг зарим итгэгчид хэлэх дуртай бас энэ үгээр үйлчлүүдийг эс дэмжих харин зүгээр л хүлээн авах санаагаа илэрхийлдэг. Харин Есүс ямар агуулга дотор энэ үгийг хэлсэнийг нэг харья:

"Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг." Матай 10:8 АБ2013

Дээр дурьдагдсан 4 зүйл дээр үнэгүй хийх ёстойг онцолжээ. Учир нь эдгээрийг үйлдэх ер бусын хүчийг үнэгүйгээр буюу Бурханы нигүүлслийн хүчээр хүн хүлээн авдаг. Тийм учраас үнэгүй авсан хүчээр гайхамшиг үйлдсэний төлөөсөнд юу ч авах ёсгүй гэжээ. Харин нэгхэн ишлэлийн дараа ингэж хэлжээ.

"Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой." Матай 10:10 АБ2013

Энд юу ч битгий ид гээгүй харин ажилчин хүнсээр хангагдах ёстой гэжээ. Эзэний төлөө болон таны төлөө үйлчилдэг үйлчлэгчид хоол хүнсээр хангагдах бүрэн эрхтэй ч зарим нь нэрэлхүү зангаасаа болоод зарим нь үл санаа тавих зөвхөн үнэгүй авах гэсэн балчир зангаасаа болоод Эзэний зарц нарыг хоолгүй явуулдаг. Гэхдээ Эзэн өөрийн зарцад санаа тавьдаг. Уг нь үйлчлэл хүлээн авагч нь үйлчилж байгаа хүмүүсийг юугаар ч үл дутаах үүрэгтэй юм.

Нялх итгэгч байхдаа үнэгүй үйлчлэл авахдаа хэн нэгэн хүн золиос гаргаж тухайн үйлчлэгчид санхүүгийн болон залбирлын дэмжлэг үзүүлдэг гэдгийг мэддэггүй өнгөрдөг. Үйлчлэлийг дэмжих ёстой гэдгийг зааж өгөөгүй юм уу эсвэл заалгасан ч үнэгүй авах гэдэг юм уу өнөөх "Үнэгүй авсан бол үнэгүй өг" гээд яриад суудаг итгэгчид зөндөө. Үнэндээ аврал эдгэрэл чөлөөлөгдсөн ерөөлөөс бусад нь бүгд үнэтэй. Танд сургаал зааж байгаа пасторлаж байгаа аливаа сургалт семинар албан ёсоор зөвлөгөө өгч үйлчилж байгаа хүнд та ямар нэг хэлбэрээр төлөх үүрэгтэй. Зарим газар мөнгөөр зарим газар хоол хүнсээр зарим газар бараагаар эргүүлээд төлдөг. Энэ бол Бурханы хаанчлалын зарчим.

Өөр олон газар энэ талаар хэлсэн:

"Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм. Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? Бусад элч нар Эзэний дүү нар болон Кефийн адил итгэгч эхнэрээ дагуулах эрх бидэнд үгүй гэж үү? Эсвэл ажиллахгүй байх эрх Барнаб бид хоёрт л байхгүй юм уу? Хэн хэзээ өөрийн зардлаар цэргийн алба хааж байсан юм? Усан үзмийн талбай байгуулаад жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? Эдгээрийг би хүний ёсоор яриагүй гэж үү? Хууль ч гэсэн үүнийг хэлдэг бус уу? Учир нь Мосегийн хуульд “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан тийнхүү үхэрт санаа тавьсан болж байна уу? Тэр энэ бүгдийг бидний төлөө айлдсан уу? Энэ нь үнэхээр бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дор хагалж, цайруулагч найдлага дор цайруулж, хувиа хүртэх ёстой аж. Бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас махбодын юмсыг хураавал энэ нь дэндүү их гэж үү? Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг. Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ." 1Коринт 9:3‭-‬14 АБ2013

Харамч итгэгч битгий байгаарай. Би үнэгүй л авах ёстой гэж битгий бодож яваарай. Танд үнэгүй очсон бүхний ард хэн нэгэн төлөөсийг нь заавал төлсөн байгаа. Өсч том бол тэгээд хаанчлалын ажилчдын хөлсийг шударгаар өгөөмрөөр төлж байгаарай.

Итгэгч биш хүнээс та ажил үйлчилгээ авбал хэлсэн үнийг нь ямар нэг асуудалгүй төлдөг атлаа Эзэний зарц танд үйлчлэхэд яагаад гар татаж үнэгүй авсан бол үнэгүй өг гээд хахирладаг вэ? Бурханы хаанчлалын үйлчлэл бүрийг чадлаараа дэмжих үүрэгтэй бус уу. Монгол итгэгч хүн л үйлчлэлийг дэмжихгүй юм бол Монгол чуулган, Монгол үйлчлэлүүд тэнхэрч босохгүй шүү дээ. Зүгээр л хүлээн авдаг бус харин эргүүлээд өгч ерөөж суръя.

#BJM




Хайх