Хүмүүс гар утсаараа фэйсбүүк ороод ...

288

Хүмүүс гар утсаараа фэйсбүүк ороод янз бүрийн мэдээлэл уншдаг нь ухаалаг утасны эрин үед энгийн байдаг л зүйл. Харин гар утсаараа Гэрэлт апп ороод ном худалдаж аваад уншиж болно гэхээр хэзээ ч боломжгүй юм хүсэж байгаа юм шиг аяглана. Угтаа бол яг адилхан зүйл байгаа юм шүү дээ. Амазоны киндл гэх цахим номын сан дээр хэдэн тэрбум ном бий. Тэр дундаас өөрт хэрэгтэй 300+ ном миний гар утсан дээр бий. Гэрэлт апп бол Монгол итгэгчдэд өгсөн том бэлэг, том боломж. Энэ номын цахим сан дээрээс миний гар утсан дээр 42+ ном бий. Жон Бивэрийн MessengerX app дээр Жон Лиза Бивэрийн Монгол хэл дээрх бүх ном, сонсдог ном, видео хичээл бий. Бас л гар утсаараа ороод унших, сонсох, үзэх боломжтой. Мөн Мараната YouTube суваг дээр 400 орчим Монгол христитгэлт контент бий. Монгол итгэгчид ухаалаг утастай байхад л ийм их мэдлэгийг өөрийн болгох боломжтой. Та энэхүү цахим шилжилтийн цаг үед өөрөө энэ бүхнийг эзэмших эзэн нь билээ. Танаас бүх юм хамаарна. Цахим шилжилтэд өөрийгөө бэлтгээрэй. Юмс амархан болж байна харин үүнийг төвөгтэй гэж бодвол төвөгтэй санагдана. Харин амархан болж гээд эзэмшээд хэрэглээд сурчихвал маш их баялаг сан таны гар утастай холбогдоод бүхэл бүтэн шинэ ертөнц таны өмнө нээгдэх билээ. #BJM




Хайх