Залбирч л байгаа бол Бурхан заавал хариу өгнө

486

Залбирч л байгаа бол Бурхан заавал хариу өгнө. Тэр хариу нь заримдаа тийм, заримдаа үгүй байдаг. Заримдаа дуугүй байдаг нь хүлээн авах цаг нь хараахан болоогүйх юм. Энэ үгийг уншаад урам хугарах хэрэггүй. Зарим залбиралд минь үгүй гэж хариулсанд одоо би талархдаг. Тэр үед юугаа бодож тийм юм хүсч гуйж шалж байснаа эргэж бодохдоо миний төлөө үгүй гэж хэлсэнд нь Бурхандаа талархдаг. Бид ч гэж бид. Өөрийнхөө хүссэнийг хамгийн зөв гээд бодцон, Бурхан юугаа мэддэг юм гэх ухааны юм сэтгэж явдаг хөөрүү тэнэгүүд. Бурхан бол сайн, Тэр үргэлж миний сайн сайхны төлөө байдаг гэж гүн бат итгэж залбиралдаа ямар ч хариу авсан Бурхан Та хамгийн сайныг мэднээ гээд бүх алдрыг даруухнаар баяртайгаар ИАВЭ Бурхандаа өргөж сураарай. Ингэж чадваас стресс багатай амар тайван амьдрах болноо. #BJM




Хайх