Жон Бивэр: Мятрашгүй

566

Хүн бүр асуудалтай тулгардаг. Хүн зовлонг яаж туулдгийг та сайн мэднэ. Зогсоод, атгаа чангалаад, амьд л гарчих юмсан гэсэн горьдлогоор зовлонгийн хөлгүй далайд шидэгддэг. Амьд гарах гэсэн ганц л зорилготой.

Гэхдээ тэдгээр сорил нь таны амьдралыг өөрчлөхийн тулд ирсэн байвал яах уу? Танд нүүрлэсэн дайсагнал нь таныг итгэл, төлөвшлийн дараагийн төвшин рүү дэвшүүлэх зорилготой байвал яах уу? Та зовлон дундаас амьд гарахаар барахгүй, ялагч болоод гарахаар бүтээгдсэн байвал яах уу?

“Мятрашгүй” номоороо Жон Бивэр таны мятрашгүй зан чанарын хайгуулд урьж байна. Жон Библийн болоод орчин цагийн хүмүүсийн үй олон түүхээс тун хүчтэй нэгэн загварыг олж тавьжээ: Итгэлийн тэдгээр эрэгтэй, эмэгтэй аваргууд нь зовлон дундаас ямар ч байсан амьд үлдсэн биш, харин дайсагналтай халз тулаад ялаад гарсан хүмүүс ажээ.

Та Бурханы Үг, залбирлаар сургагдаж, зовлон, эсэргүүцлийн талаар, Бурханаас танд хандсан хувь тавилангийн биелэлийн талаар амьдрал өөрчлөгч үнэнийг сурна. Бурханы хүүхэд та дайсагналыг хүчээ болгон ашиглаж, амьдралаа сайнаар өндөрлөх чадалтай шүү!

Нийт 12 видео хичээлийг Мараната YouTube сувгаас хүлээн авч үзээрэй.

МЯТРАШГҮЙ номлолоос

 

Номын .PDF хувилбарыг Мараната цахим хуудасны ТАТАЖ АВАХ хэсгээс үнэгүй татаж аваарай.




Хайх