Бүтээлч хүмүүсийн 5 гол шинж

444

Бүтээлч хүмүүсийг ажаад байхад тэдэнд 5 гол шинж байдаг мэт харагддаг.

1. Тэдний төсөөлөх чадвар бусдаас илүү хөгжсөн мэт. Тэд одоо байхгүй юмыг харж, ярьж, зурж, бичиж, дүрсэлж бусдад харуулдаг. Тэд боломжтой ирээдүйг зөгнөдөг.

2. Тэд төсөөлсөн зүйлээ бодит болгох тал дээр гарамгай мэт. Тэд зүгээр нэг мөрөөдөгчид биш харин харсан зүйлээ бодит ертөнцөд буулгаж биежүүлэх тал дээр гайхамшигтай чадварлаг.

3. Тэд бодит ертөнцөд буулгаж бүтээсэн бүхнээ бусдад худалдах чадвартай байдаг мэт. Хэрэв хүн бусдад өөрийн бүтээлээ худалдаж чадаж байвал түүний хөдөлмөр сая нэг үнэлэгдэнэ. Худалдана гэдэг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн нэг хэлбэр юм.

4. Тэд олсон ашгаа дэмий зүйлд зарцуулдаггүй. Тэд дараагийн шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж түүндээ хөрөнгө оруулдаг. Тэдэнд бүтээлийн оргилуун их санаа байдаг учраас тэд зогсолтгүй ажилладаг. Тэд бусдын хийх дургүйг, зориулж чадахгүй их цагийг зориулдаг учраас амжилттай амьдардаг.

5. Тэд зөвхөн нөр их ажиллаад зогсохгүй мөн сайн амарч өөрийгөө цэнэглэж бөглүү хаа нэгтээ нуугдаж байх дуртай хүмүүс байдаг мэт. Тэнд л тэд өөрөөрөө байж ориг санаагаа олдог байх.

Та хэр бүтээлч вэ? Та жил бүр шинэ зүйл бүтээж амьдардаг уу? Бүтээж амьдарч байгаа бол улам илүү ихийг бүтээгээрэй. Бүтээж амжаагүй бол мөрөөдөж төсөөлөх цаг гаргаарай.

#BJM


Та энэхүү цахим номыг Гэрэлт апп-аас худалдан авах боломжтой




Хайх