ИЗРАИЛЬ конференцийн бичлэг

573

Монголд тэр бүр Израилийн талаарх үнэнийг өгүүлсэн мэдээ мэдээлэл байдаггүй. Миний бие анх 2015 онд Израильд очиж үзэхдээ зурагтаар, мэдээгээр гардаг Израилийн талаарх мэдээлэл хэт зүүний бодлогыг барьсан, суртал ухуулга маягийн юм болохыг газар дээр нь очоод олж мэдсэн юм. 

Израилаас ирээд, "Монгол-Израилийн гүүр" хэмээх групп фэйсбүүк дээр нээгээд Израилийн талаар олж мэдсэн бүхнээ нийтэлж бичдэг болов. Ингээд жилийн дараа энэхүү ИЗРАИЛЬ конференцийг Оросын еврей, эвангел итгэлтэн найзтайгаа хийж, Чинзориг пастор уйгагүй сайн орчуулж, тэр конференцэд оролцсон 76 хүний хандиваар энэхүү бичлэгийг олны хүртээл болгож Мараната YouTube суваг дээр нийтэлсэн билээ. Нийтэлсэн цагаас хойш 2700+ хүн үзэж танилцсан байдаг юм байна. Энэ тоо цаашдаа ч өсөх бизээ. 

Танд эхний бичлэгийг үзүүлье. Үлдсэн 3 бичлэгийг та Мараната YouTube сувгаас үзээрэй. 

Та доорх зураг дээр дарж Мараната YouTube суваг руу очно. 

ИЗРАИЛЬ конференцийн эхний бичлэг

 

 




Хайх