Үйлчлэлээс ухаарсан 3 ухаарал

666

ЭЗЭНд үйлчилсэн, үйлчилсээр байгаа 30 гаруй жилд би 3 зүйлийг л бат ойлгосон юм. 

1. Үйлчлэл гэдгийг авъяас чадвараар биш хичээл зүтгэл, тууштай байдал, итгэмжтэй зан чанараар хийдэг гэдгийг ойлгосон. Авъяас чадвартай олон хүн мандан бадраад удалгүй унтарч сүйрээд сураггүй алга болсон бол харин хичээл зүтгэл, тууштай байдал, итгэмжтэй зан чанартай хүмүүс одоо ч үйлчилсээр байгааг харж байна. Тэд хийх ёстойгоо хийж байх ёстой газраа одоо ч үйлчилсээр байгаа билээ. 

2. Үйлчлэлийг амьдрал нь тэгширсэн, бүх юмтай чадалтай хүмүүс л хийдэггүй харин сул дорой, юу ч үгүй боловч ЭЗЭНдээ бүхнээ зориулсан мятрашгүй хүмүүс хийдгийг ухаарсан юм. Амьдралаа босгоод завтай үедээ үйлчилнэ гэж бодвол та бидний нас хүрэхгүй, хүний хэрэгцээ ч хэзээ ч дуусахгүй. Тиймд дутахын зовлон ихтэй үедээ ч ЭЗЭН Бурхандаа үнэнчээр үйлчилж байгаарай. ЭЗЭН өөрийн зарцад санаа тавьдаг билээ. 

3. Үйлчлэлээ гомдлоос болоод орхисон хүмүүстэй зөндөөн таарч байсан. Тэд үйлчлэлийг ямар ч өргөсгүй сарнай, балчиг шаваргүй намаг, үргэлж инээмсэглэн дуу аялан хийдэг хобби, бэрхшээл үгүй диваажин гэж эндүүрчээ. Үйлчилнэ гэдэг үнэхээр хэцүү. Олон янзын ааш авиртай, төлөвшилтэй, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй олон хүнд үйлчилнэ гэдэг амаргүй. Чичлүүлэх, буруутгагдах, гомдол сонсох, үйлчилсээр байхад талархах сэтгэлгүй, байнга л авч байх ёстой юм шиг авирладаг сонин хүмүүстэй зөндөөн таарна. Хүнд биш ЭЗЭНий төлөө үйлчилж байгаа гэж бодоод үйлчлээрэй. 

Та бид ЭЗЭН Бурхандаа талархсан сэтгэлийн улмаас үйлчилж байгаа юм шүү. Талархах сэтгэлийн улмаас үйлчилж байгаа цагт мөн дээрх 3 сануулгыг анхаарч яваа цагт та ямар ч саад бэрхшээлтэй хүнд бэрх цагт ч чуулганыхаа бат багана байж пасторынхаа удирдлага дор итгэмжтэй үйлчилж энэ амьдралд ч, ирэх амьдралд ч ЭЗЭНий хангамж хамгаалалт дор ерөөгдөх болно. 

Хичээгээрэй! 

#BJM




Хайх