Бүтэн Библи Төсөл албан ёсоор эхэлж байна!

694

Сайн байцгаана уу! Мараната үйлчлэл ирэх жил 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Бид 2002 оноос өдийг хүртэл олон олон ном, сургалт, зарим нэг судалгааг Монгол чуулганы өсөлт хөгжил, олон удирдагчдын дэвшил, олон дагалдагчдын төлөвшлийн төлөө үйлчилсээр ирлээ.

Бурхан Аав бидэнд БҮТЭН БИБЛИ ТӨСӨЛ санааг өгч ирэх 7 жилийн турш үргэлжлэх энэхүү том үйлсэд өөрийгөө бүрэн зориулахаар зориг шулуудан Библийн 66 номыг багтаасан 60 гаруй цогц онлайн сургалтыг бүтээхээр зорьж байгаа энэ цаг үед та бүхэн залбирлаараа дэмжиж, боломжтой бол зарим нэг Мараната лайв сургалтуудад хамрагдаж дэмжиж өгөөсэй гэж хүсч байна.

Мараната онлайн сургалт сүүлийн 2 жилд 23 сургалтыг онлайнаар сурах боломжийг бий болгосон бол ирэх 7 жилийн хугацаанд нэмээд 60 гаруй сургалтаар БҮТЭН БИБЛИ ТӨСЛИЙГ хэрэгжүүлэх юм. Төсөл гэхээр зарим маань гадны санхүүжилттай гэж бодож байгаа байх. Энэ бол цэвэр итгэлээрээ эхэлж буй, Монгол итгэгчдийн сургалтад маань сууж байгаа сургалтын дэмжлэгээр бид энэ бүхнийг бүтээх гэж зорьж байгаа юм. Зарим нь зүгээр л нэг суралцагч бус ДЭМЖИГЧ болж бусдаасаа арай түлхүү төлж, бас суралцаж, залбирч байгаад баярлалаа!

Холын аян анхны алхмаас эхэлдэг гэдэг шиг 2021.09.13-нд албан ёсоор БҮТЭН БИБЛИ ТӨСӨЛ маань эхэллээ! Энэ аялалд хамтдаа 7 жил аялж, Библийн яндашгүй их сангаас чадахаараа утган авч, амьдралдаа хэрэгжүүлж, мөнхийн оюун ухаанд байсаар ирсэн тэнгэрлэг бөгөөд газар дээр бууж ирсэн мэргэн ухаанд суралцаж тэр хэрээрээ үе удмаараа ерөөгдсөн хүчирхэг дагалдагчдыг бий болгоё!

Хүндэтгэсэн,

Др. Ж.Бадамдорж

 


Бүтэн Библи Төслийн талаарх танилцуулга

 




Хайх