Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх

461

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Чамайг амжилт гэж хоосон мөрөөдөж гиюүрч байхад тэд алдсан ч гэсэн бодит ажил хийж урагшилж явсан юм.

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Чамайг ажил голж гэртээ сууж байхад тэд бага цалинтай ч туршлагатай болох гэж хичээнгүй ажиллаж байсан юм.

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Чамайг аав ээжийнхээ мөнгөөр цалгиж байхад тэд тарчигхан амьдралдаа гутралгүй мөрөөдлийнхөө явсан юм.

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Чамайг имэйж хөөж байдаг мөнгөө брэндэд өгч байхад тэд комиссын хувцастай номын санд сууж байсан юм.

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Чамайг унтаж байхад тэд ажиллаж, чамайг цэнгэж байхад тэд суралцаж, чамайг бэлэнчилж байхад тэд хэмнэж явсан юм.

Амжилтад хүрсэн хүмүүст бүү атаарх. Тэд хөдөлмөрлөсөн, суралцсан, туршлагажсан, мөрөөдлөө бодит ажил хэрэг болгож өөрөөсөө шалтгаалах бүхнийг цуцалтгүй хийсэн. Тэдэнд амархан байгаагүй харин тэд бусдын хийх дургүйг уриалгаханаар хийж, бусдын голсон талбарт өдөржин ажиллаж хөлсөө дуслуулсан юм. Тэд өлсөж, ядарч, доромжлуулж, алдаж, бас засвар чиглүүлэг авч, ном уншиж, хүрээгээ тэлж, шинэ хүмүүстэй нөхөрлөж, ментортой байж, өөрийгөө дээд зэргээр дайчилсан юм.

Тиймд Бурхан тэдэнд харамгүйгээр дээрээс нь тусалж, дэргэдээс нь ийм залууг харсан хэн ч урам өгч тусалж дэмжсэн юм. Олон сайн хүний буянаар тэд амжилтад хүрсээн. Тиймд түүнд атаархах нь үнэндээ тэнэглэл юм.

#BJM




Хайх