Жон Максвел: ӨНӨӨДӨР БОЛ ЧУХАЛ ӨДӨР 12 ЗАРЧИМ

706

Др. Жон Максвел "Today Matters" ном/сургалтандаа маш чухал 12 зарчмыг дэлгэрэнгүй тайлбарладаг. Ихэнх хүн ирээдүйг хэт өөдрөгөөр төсөөлж, өнөөдрийг тэр бүр тоодоггүй. Харин яс юман дээрээ өнөөдрийг үл тоовол ихээхэн гарз хохирол ирээдүйд учрах учраас "Өнөөдөр бол чухал" гэдэг 12 зарчмыг бий болгосон байдаг. 

1. Хандлага: Өдөр бүр зөв хандлагыг сонгож, түүнийгээ илэрхийл.

2. Чухлын дэс дараалал: Өдөр бүр чухал зүйлийг тодорхойлж, түүнийгээ үйлд.

3. Эрүүл мэнд: Өдөр бүр эрүүл мэндийнхээ төлөө зөв зарчмыг баримтал.

4. Гэр бүл: Өдөр бүр гэр бүлтэйгээ харилцаж, тэдэндээ санаа тавь.

5. Бодол санаа: Өдөр бүр сайн бодлыг хөгжүүлж, дахин дахин давт.

6. Зориулалт: Өдөр бүр зохистой зүйлд өөрийгөө бүрэн зориул.

7. Санхүү: Өдөр бүр мөнгө олж түүнийгээ зөв зохицуул.

8. Итгэл бишрэл: Өдөр бүр итгэлийнхээ дагуу амьдарч, итгэлээ батжуул.

9. Харилцаа: Өдөр бүр эрүүл харилцааг бий болгож, санаа тавь.

10. Өгөөмөр байдал: Өдөр бүр төлөвлөж, өгөөмөр байдлын загварыг бий болго.

11. Үнэлэмж: Өдөр бүр сайн үнэт зүйлийг хүлээн авч, түүнийгээ дадлагажуул.

12. Өсөлт: Өдөр бүр хөгжлийг эрхэмлэж, түүнийгээ бий болго.

 

© Жон Максвел




Хайх